150 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П Дэлхийн цаг агаарын дулаарал, цөлжилтийн явцтай уялдаад сүүлийн жилүүдэд давтамж нь улам нэмэгдэх болсон байгаль цаг агаарын эрсдэлээс улс орны эдийн засаг, ард иргэдийнхээ аж ахуйг урьдчилан хамгаалж, нэгэнт тулгарсан бэрхшээлийг аль болох гарц хохирол багатайгаар даван гарч байхын тулд аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа одоогийн уламжлалт арга барилыг эрчимтэй өөрчлөхөд төр засгийн зүгээс тодорхой чиглэсэн зорилготой, бодлогын чанартай арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх явдал чухал болоод байна. Энэ асуудлын хүрээнд дэлхийн олон оронд өргөн дэлгэрээд байгаа «Хоршооллын хөдөлгөөн»-ийг юуны өмнө хамруулан авч үзэх шаардлагатай. Одоо дэлхийн насанд хүрсэн хүн амын 30 хувь, нийт хүн амын 50 хувь нь хоршооллын ямар нэгэн хэлбэрт хамрагдсан байгаа бөгөөд тэгснээрээ аливаа эрсдэлд бага өртөж, аж ахуйгаа үр бүтээл өндөртэй, амжилттай хөгжүүлж байгаа тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын албан ёсны мэдээлэлд дурдсан байна. Манай орны хувьд хөдөө орон нутагт хот айл, гол усныхан, малчны бүлэг, нийгэмлэг, хоршоо зэрэг хөдөлгөөн өрнөж байгаа нь сайшаалтай боловч энэ нь эхлэлийн төдий байгаа бөгөөд одоо манай улсын нийт сумдын тал хувьд нь хөдөө аж ахуйн ямарч хэлбэрийн хоршоо байхгүй, малчдын 80 гаруй хувь нь уламжлалт өрхийн аж ахуйтайгаа байсаар байгаад бид бодитой дүгнэлт хийж ажиллах цаг нэгэнт болжээ. Энэ дашрамд дурдахад Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хөдөөгийн санхүүжилтийн төслийг энэ оны сүүлээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд уг ажлын хүрээнд хадгаламж, зээлийн хоршоогоор дамжуулан гишүүдэд нь хөнгөлөлттэй урт хугацааны зээл олгож, тэдний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих болно. Нөгөө талаар аливаа гамшигтохиолдосон үед аль болох бага гарц хохиролтойгоор даван туулах үндэсний чадамжийг дээшлүүлэх, тодорхой бүтэц бий болгож ажиллуулахыг анхаарах болно. Дээр дурдсан арга хэмжээнүүд нь бүхэлдээ ядуурлыг бууруулах чиглэлтэй бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх асуудал ямар нэгэн байдлаар 2003 оны төвлөрсөн төсвийн хуулийн төсөл болон нийгэм эдийн засгийгхөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн бодпоготой нягт уялдаа холбоотой гэдгийг хэлэх нь зүйтэй. Засгийн газар 2003 онд эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэлэлцэж тохирсон дунд хугацааны хөтөлбөр, үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, дотоод, гадаадын эх үүсвэр, зээл, тусламжийн хэмжээтэй нягт уялдуулсан бөгөөд түүнд тусгагдсан гол гол арга хэмжээ амьдралд бодитойгоор хугацаа хожиж хэрэгжүүлэх бодлого баримталсныг тэмдэглэж байна. Иймд ганц нэг сум, тойргийн хэмжээнд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтаар санхүүгийн эх үүсвэрийг тарамдуулахгүйгээр улс орны нийтлэг ач холбогдолтой, цаашдын хөгжлийн баттай үндсийг тавих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw