168 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Хөгжлийн бодлогыг хөдөө рүү чиглүүлж нийгмийн үйлчилгээг орон нутаг, иргэдэд ойртуулан тэгш хүртээмжтэй болгож мөрдүүлэхийн тулд бүсийн төв хотуудын бүтээн байгуулалтын талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээр ажил үйлчилгээний олон төрлүүд шинээр үүсч, үүнийг дагалдан ажлын байр зохих хэмжээгээр нэмэгдэх боломж байна. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт буй ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлнэ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх бүс нутгийн удирдлага, зохицуулах зөвлөл, бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегийн тухай баримт бичгүүд, Замын-Үүд, Чойр, Сүхбаатарын эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд нь ихээхэн ач холбогдолтой байх болно. Хууль шийдвэрүүд батлагдмагц л ажил хэрэг нь өрнөж эхэлж байхаар асуудлыг боловсруулж зохион байгуулах шаардлагатай. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш багагүй хугацаа сул шахам өнгөрч байгааг энд сануулахад илүүдэхгүй. Хүн амын нийгмийн асуудлууд Засгийн газрын онцгой анхаарлын төвд урьдын адил байх учиртай. Энд хүлээлт, олон түмний зүгээс их байгаа. Засгийн газар нөөц боломж, нөхцөл байдалдаа тохируулан иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн ч амьжиргааны баталгаатай эх үүсвэр болж чадахгүй байна. Цаашид цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх чадамж боломжоо Засгийн газар шавхаж дайчлах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ олон түмэнд орлогоо нэмэгдүүлэх бүх л талын бололцоо нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. 2003 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жил болгосон. Энэ ажлын хүрээнд ажилгүйдлийг багасгах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүч чадлыг мэдрүүлэх талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллана гэж найдаж байна.Хамгийн гол нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, түүнийг банк санхүүгийн бүхий л хөшүүргээр шуурхай дэмжвэл иргэд амьдрах аргаа боловсронгуй үр ашигтай болгох нь дамжиггүй. Иргэдийн эрүүл мэнд, боловсролд зориулсан төрийн үйлчилгээг тэгш шударга, хүртээмжтэй, хөнгөн шуурхай, үр өгөөжтэй болгох, гомдол чирэгдлийг эрс багасгаж, төрийн нэрийн өмнөөс энэ салбарт үйлчилгээ үзүүлж, үүрэгхүлээж байгаа бүх хүмүүст өндөр шаардпага, хатуу хариуцлага тооцож ажил.пууштай байна. Шүүмжлэлтэй хүлээцтэй, чих зөөлөн, хөнгөн шуурхай байхыг би удаа дараа зөвлөж ирсэн. Гэвч энэ зөвлөмж ч нэвтрэхгүй байх юм бол чихгүйтэй адил бус уу. Ер нь сөрөг хүчний шүүмжлэл гээд үл хайхрах, эсвэл мугуйдпан мохоох. сонсоогүй мэт өнгөрөх нь хүчтэйн шинж огт биш юм. Ажлын дутагдлыг маань давстай гашуун ч гэсэн үгээр хэлж өгнө гэдэг бол бас нэг янзын тус дэм мөн. Ер нь өнгөрсөн 3 жилд төрийн албаны аль ч шатны хүмүүсийн хаягаар гарсан шүүмжлэлд чих хатуутай хандахаар барахгүй, сөргүүлэн мохоох зуршил, дээр доргүй бараг л хэвшил болж, хариуцлага хүлээсэн хүмүүс бараг үгүй байгаа нь нийтийн шүүмжлэлийн бай болж буйг хойшид онцгой анхаарвал зохино.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw