Монгол улсын парламент - боть 2

42 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П төсөв хүндрэх сөрөг талтай. Гэхдээ татварын зөрүүг ногдол ашиг, онцгой татвар зэргийг нэмэгдүүлэх замаар нөхөж болно. Газрыг аж ахуйн эргэлтэнд оруулж, ашиглалт, үр өгөөжийг сайжруулан эдийн засгийн өсөлт, орлогын нэг чухал эх үүсвэр болгох ихээхэн нөөц, бололцоо бий. Үүнийг дүүрэн ашиглахын тулд газрын шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Газартай өөриймсөг харьцах сэтгэлгээг төлөвшүүлэх, газрын үр шимийг сайтар ашиглуулж сургахын тулд газрыг ард иргэд, тариаланчдад удаан хугацаагаар түрээслэх, үр ашигтай ашиглаж буй нөхцөлд түрээсийн хугацааг сунган эзэмшүүлж, ашиглуулж байх нь газрын шинэтгэлийн нэн даруй хэрэгжүүлэх зорилт болно. Газар ашиглаж, эзэмшиж сураагүй нөхцөлд газрыг хувьчлах нь газрыг юмны өмнө арилжаа, ашиг хонжооны хэрэгсэл болгон хувиргаж, улмаар улс орны аюулгүй байдалд ч хохирол учируулж болохыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн үед зарим аж ахуйн нэгж, иргэд харцангуй их хэмжээний газар авч хашаа барих, газар ашиглах эрхээ бусдад худалдах, хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглахгүй өнжөөх хог ургамалд бариулах, атаршуулж хаях зэргээр газартай зохисгүй хандах боллоо. Үүнийг таслан зогсооход чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайн дотор газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох нь зайлшгүй хийх ажил боллоо. Газрын төлбөр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага аль болохоор бага газар эзэмшиж, илүү үр ашигтай ажиллах хөшүүрэг болж өгөх ёстой. Үүний хамт газрын тооллого, бүртгэлийг шинэчлэх, газрын кадастрын үндсэн дээр газрын төлбөрийг түүний байршил үржил шимтэй холбон тогтоох нь зүйтэй. Улсын төсвийн зарлагын нэг гол хэсэг бол хөрөнгө оруулалт мөн. Хөрөнгө оруулалт нь өнөөдөр зарлага мэт боловч маргааш орлого, үр өгөөжөө өгөх эдийн засгийн өсөлтийн шийдвэрлэх эх сурвалж мөн учраас хөрөнгө оруулалтыг оновчтой болгож үр ашгийг нь дээшлүүлэх нь төсвийн бодлогын зангилаа асуудал юм. Хөрөнгө оруулалтын бодлогыг улс орны хөгжлийн ойрын ирээдүйн болон хэтийн төлөвтэй нягт холбох ялангуяа улс орны бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалтай уялдуулах хөрөнгө хүчийг гол барилга байгууламжид төвлөрүүлж, барих хугацааг богиносгох нэгийг дуусгаж байж нөгөөг эхлэх зарчмыг баримтлах нь хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл мөн. 2001 оны улсын төвлөрсөн төсвийн төслөөс харахад 6.4 тэрбум орчим төгрөгийг 5 чиглэлийн замд хувааж зарцуулахаар тооцжээ. Үүнээс Дархан- Эрдэнэтийн замыг ирэх онд дуусгаж бусдад нь хэсэгчилсэн ажил хийх юм байна. Ингэж олон газар бага багаар хөрөнгө цацахын оронд гол чиглэлийн замд хөрөнгийг төвлөрүүлж доривтойхон ахиц гаргах хэрэгтэй юм биш үү. Улсын Их Хурлын дарга зарим гишүүдээс юуны өмнө баруун зүүн чиглэлийн хэвтээ тэнхлэгийн зам барих санал гаргасныг би дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Дэд бүтцийг хөгжүүлэх бодлого нь аль нэг аймаг сумдын асуудлыг оочин

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw