156 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Хоёрдугаарт, Засгийн газар, түүний харъяа яам, агентлагууд хууль хэрэгжүүлэх, сурталчлах талаар санаачлан хэрэгжүүлж буй ажлаа улам эрчимжүүлж, иргэд сонгогчдын эрх зүйн боловсролын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сонирхолтой, хүртээмжтэй, шуурхай арга хэлбэрээр ажиллах хэрэгтэй болоод байна. Хууль тогтоомжийн мэдээлэл-лавлагаагаар байгууллага, иргэдэд үйлчлэх нэгдсэн сүлжээ бий болгох, хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэн уг сүлжээнд шуурхай холбогдож үйлчлүүдэг байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр хойшлуулалгүй арга хэмжээ авах шаардлага байгааг анхаарахгүй байж болохгүй. Гуравдугаарт, Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ, бүх шатны засаг дарга нар, тэдгээрийн Тамгын газар, орон нутагт хууль хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй төрийн албан хаагчид хууль сурталчлах хэрэгжүүлэх салшгүй нэгдлийг хатуу ойлгон үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгож хэвших хэрэгтэй байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийн дагуу ерөнхий менежерүүд төрийн албан хаагчидтай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулахдаа хууль, төрийн боддого сурталчлах ажлыг иргэд, сонгогчдод төрийн албан хаагчийн үзүүлэх ажил үйлчилгээний хамгийн гол хэлбэр гэдгийг ч онцгой анхаармаар байна. Анхан болоод дунд шатанд хуулийн сурталчилгаа хангалтгүй байгаагаас хууль хэрэгжихгүй байна гэдэг шүүмжлэл олон нийтийн зүгээс үргэлж гарч байгаа. Үүнд бид анхааралтай хандах ёстой. Энэ шатанд ажиллаж буй төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Хуулийг зөвхөн тэд биш, бас өргөн олон түмэн хэрэгжүүлдэг. Ийм учраас хуулиа хэрэгжүүлэхийн тулдхуулиа сурталчлах ажилд цагхүч зарахаас өөр аргагүй. Айл өрхөөр орж аман ухуулга хийхээс эхлээд тодорхой график, төлөвлөгөөний дагуу лекц, семинар, ярилцлага, сургалт зохион байтуулах хүртэл боломжтой бүх арга хэлбэрийг энд ашиглах шаардлагатай юм. Дөрөвдүгээрт, Төрийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа радио, телевиз, захиалагч олонтой сонин хэвлэлүүдтэй нягт хамтран ажиллах шаардлага байна. Өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлгийн бүтцэд төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчилсан зүйл хангалттай гэхээргүй байгааг бид бүгдээрээ сайн мэднэ. Энд би хэвлэл мэдээлийн байгууллагыг буруутгах гээгүй байна. Ардчилсан нийгэмд нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлогыг яаж тодорхойлж, хэрхэн зохион байгуулах нь хэвлэл, мэдээллийн байгууллагын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Энд төр засаг оролцох ёсгүй. Үүнийгээ ч бид хуульчлан баталгаажуулсан. Энд би асуудлыг арай өөр талаас нь ярьж байна. Өнөөдөр монголын төр, засаг ч, манайд ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ялгаагүй монголын ард түмний сайн сайхны төлөө, монгол хүний оюуны эрэлт хэрэгцээнд үйлчлэх нэг том зорилгод нэгдэж байгаа. Энэ зорилгын цаана монгол хүний оюуны ухаалаг бөгөөд амьдралд нь тус болох бодит хэрэгцээ бий. Тэр л хэрэгцээг тал талаасаа хамтран судалж, түүнийг нь хангахын төлөө хуулийн хүрээнд, ардчилсан зах зээлийн зарчмаар хамтран
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw