Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И 39 Чуулганы хуралдаан дээр Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, 2001 оны үндсэн чиглэлийн төсөл, 2001-2004 оны хөгжлийн хандлага, улсын төвлөрсөн төсвийн 2001 оны төсөл, төрөөс мөнгөний бодлогын талаар 2001 онд баримтлах чиглэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 2000.11.09 Монгол Улсын ИхХурлын дарга аа, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын ИхХурлын гишууд зэ! Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, хөдөөгийн хөгжлийг бүх талаар дэмжих, улс орныг бүсчлэн хөгжүүлэх, зах зээлийн харилцааг гүнзгийрүүлж, бизнес эрхлэх орчинг таатай болгох, хүн амын нийгмийн баталгааг хангах, хууль, хяналтын байгууллагуудын ажлыг сайжруулах зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй үг хэлж, Та бүхний анхааралд толилуулсан. Эдгээр асуудлыг 2001 оны үндсэн чиглэлийн төсөлд тусган Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаад талархаж байна. Энэ удаад 2001 оны улсын төвлөрсөн төсвийн төсөл, мөнгөний бодлогын чиглэлийн талаар зарчмын шинжтэй зарим санал, бодлоо хэлье. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд татварын баазыг өргөтгөх, татварын хувь хэмжээг өөрчлөх, татвар бүрдүүлэлтийг сайжруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтыг багасгах гэсэн чиглэлүүдээр нилээд арга хэмжээ авахаар бодож төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээ авснаар ирэх жил төсвийн орлого 20 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна. тэгэхдээ татварын орлогын энэхүү нэмэгдлийг голчлон татварыг шинээр бий болгох, татварын хувь хэмжээг нэмэх замаар олохоор тооцжээ. Урьд онуудаас дамжиж ирсэн өр төлбөр их, улсын санхүүгийн байдал хүнд, нийгмийн томоохон зорилтуудыг хойшлуулахгүй шийдвэрлэх шаардлага зэргээс үүдээд татварын ийм бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж ойлгож болно. Гэхдээ татвар төсвийн бодлого нь цаашдаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сайтар бодож цэгнэж үзүүштэй. Зах зээлийн харилцаа бодит жамаараа хөгжих нөхцөл, улмаар өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, уналтанд байгаа үндэснийхээ үйлдвэрлэлийг сэргээн, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг багасгах хариуцдагатай зорилтыг шийдвэрлэх үүргийг одоогийн төр засаг ард түмнийхээ өмнө хүлээсэн. Тиймээс 2001 оны үндсэн чиглэл, төсөв бол зөвхөн нэгжилийн хөгжлийн баримт бичиг төдийгөөр хязгаарлагдахгүй, Монголын эдийн засгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw