Монгол улсын парламент - боть 2

98 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П тариаланг эрчимжүүлж, байгалийн эрхшээлээс гаргах талаар идэвхтэй ажиллаж, улмаар малчид, тариаланчдынхаа амьдралыг эрсдэл багатай, орлогын тодорхой, тогтвортой эх үүсвэртэй болгох хэрэгтэй байна. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газар хамтран шаргуу ажиллана гэдэгт итгэж байна. Дөрөв. Орчин үед батлан хамгаалах асуудалд их өөр байдлаар хандах шаардлагатай болж буйг бид өдрөөс өдөрт мэдэрч байна. Ялангуяа манай Монголын хувьд бүр ч онцлогтой. Бид цомхон, чадварлаг, энхийн үйлсэд идэвхтэй оролпдог батлан хамгаалах салбартай байх ёстой гэж үзэж байна. Иймд батлан хамгаалахын, түүний дотор зэвсэгт хүчний салбарт цомхон, чадварлаг, эдийн засгийн байнгын үйлчлэлтэй байхуйц бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлт хийх замаар тус салбарыг орчин цагийн нийтлэг шаардлагад нийцүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нь дээшлүүлэх боломжтой бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнд тус салбарын санхүүжилтийн эзлэх зардлын хувийн жинг 2004 он гэхэд 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг тавьж байна. Тав. Нэгдүгээр хэлэлцүүлэг нь хийгдчихсэн атлаа одоо хүртэл батлагдаж чадахгүй байгаа төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн төсөлд УИХ онцгой анхаарч батлах шаардлагатай байна. Төрөөс өгч буй санхүүжилтийг ажлын эцсийн үр дүнтэй холбое, орон тоо, бүтэц, шат дамжлага, зардлыг санхүүжүүлдгээ больё гэсэн агуулгатай энэхүү хууль батлагдвал төсвийн ачааллыг тодорхой хэмжээгээр хямдруулах, ажлаа зөв зохион байгуулж зарддаа хэмнэх, цалингаа нэмэх талаар төсвийн байгууллатуудын бие даасан байдал, санаачилгыг дэмжих, төрд чадвартай боловсон хүчнийг татан ажиллуулах, төсөв захирагчид болон хамт олны хариуцдагыг дээшлүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Бид энэ талаар гадна дотнын туршлагыг хангалттай үзэж сонирхсон бөгөөд хуулиа баталж ажлаа эхлүүлээд ямар сайн, ямар сөрөг үр дүн гарах нь вэ гэдгийг хармаар байна. Бид гаднын туршлагыг махчлан хуулбарлахыг оролдоогүй бөгөөд тэнд байгаа дэвшилттэй зарчим, механизмуудаас юуг нь Монголын хөрсөн дээр яаж ургуулж болох нь вэ гэдгийг харцгаая, бүтээлчээр хандья гэж ярьж байгаа билээ. Зургаа. Төв, орон нутгийн засаг захиргааны нэгж, бүтэц, зохион байгуулалт орчин цагийн шаардлагаас нэлээд хоцорч байна. Үндсэндээ, нүүдлийн соёп иргэншлийн байдалд зохицсон, нэлээд тархай бутархай, хүн хүч, хөрөнгө мөнгө гол зүйлдээ төвлөрч чадахгүй, аймаг, сум байх нийтлэг зарчим зарим талаар бүдгэрсэн, засаг захиргааны болон эдийн засгийн үндсэн зарчмууд нь хоорондоо зөрчилдсөн, төрийн боловсон хүчин тогтвортой ажиллах зарчим үндсэн нэгж-багтаа хүртэл алдагдсан зэрэг бэрхшээл байгаагаас төрийн үйлчилгээ хүндээ хүрч чадахгүй, аймаг, сум өөрөө өөрийгөө авч явахыг хичээхээсээ өмнө дээрээс дэмжлэг туслалцаа аль болох ихийг авахын төлөө ажилладаг тогтолцоо үүссэн байна гэж төрийн хариуцлагатай ажилтнууд, иргэд олонтаа шүүмжилсээр буйг бид анхааралдаа авах ёстой юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw