58 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П шаарддагатай. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал, Засгийн газар хүн амынхаа нийгмийн боддогыг бэхжүүлэхэд энэ хавраас илүү анхаарч, тодорхой арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Тавд, ган, зудад нэрвэгдэн малаа ихээр хороосны улмаас олон айл өрхийн амьжиргаа доройтлоо. Малчин айл өрхийн амьжиргааны үндэс болсон мал сүргийг нөхөж бий болгох нэг арга зам бол малжуулах ажил юм. Эл ажлын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, нэн түрүүнд малжуулах шаарддагатай айл өрхийг зөв тогтоож, хэрэгжүүлэх талаар холбогдох яам, аймаг, сумдын удирддага анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ цаашид мал сүргийг байгаль, цаг агаарын эрсддээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүндтэй зохион байгуулбал зохино. Эл зорилгоор Монгол Улсын Засгийн газраас саяхан батлан гаргасан “Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр”-ийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас олон айл өрх, хүмүүс төв суурийн газар бараадан нүүн ирж суурыниж байна. Тэдгээр хүмүүст зориулж ажлын байр буй болгох, шинээр амьдрах ухаанд сургах, хүүхэд багачуудад сурах нөхцөл бололцоог олгохын тулд, дотоод, гадаад байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дэмжлэгийг авах талаар хот, суури газруудын удирддага санаа тавьж, хөөцөлдөж ажиллавал зохино. Зургаад, шүүх хууль, хяналтын байгууллагын шинэчлэлийг хурдасгах талаар Улсын Их Хурал ихээхэн хүчин чармайлт гаргах шаарддагатай байна. Гэмт хэрэг, хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлийг хянан шийдвэрлэхэд чиглэгдсэн хуулиудын зарим заалт амьдралаас хоцорч, хэрэг маргааныг шуурхай, үнэн зөв таслан шийдвэрлэх, улмаар ардчиллыг улам гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалахад тодорхой бэрхшээл учруулах болсон билээ. Гэвч энэ чиглэлийн хуулиудын төслийг шинэчлэн, хэлэлцэн батлах ажил Улсын Их Хурлын удаа дараагийн бүрэн эрхийн хугацаа дамжиж сунжирч байна. Улсын Их Хурал энэ хаврын ээлжит чуулганаараа Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийдэх тухай хууль, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүцэт, үйл ажиллагааг зохицуулах хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг би талархан дэмжиж байна. Эдгээр хуулийн төслийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн улам нягтлан, шүүн тунгаах шаардлага бий. Ялангуяа шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хүмүүс, судлаачид, практик ажилтнуудаас өгч байгаа тодорхой саналуудад анхааралтай хандахыг зөвлөе. Ард түмэн шударга ёсыг бэхжүүлэх, хээл хахууль, авилгалтай шийдвэртэй тэмцэх, өмч хөрөнгө идэх, луйвардсан, татвараас зугтсан, албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийг хуулийн дагуу шалган тогтоож хариуцдага тооцохыг бас хүлээж байна. Сонгуулийн үеэр Та бүхэн ард түмэндээ үүнийг амласан, тэгээд ч зайлшгүй эргэж нэхэгдэх асуудал энэ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw