Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 149 Нөгөө талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хөдөө аймгуудад радио релейний шугамыг тоон системд шилжүүлж, гар утас, интернет сүлжээ нэвтэрч эхэлсэн нь орон нутагт зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, мэдээлэл түргэн шуурхай солих өргөн боломжийг бий болгож байна. Энэ нь манай орны нийт иргэд хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан зах зээлийн харилцаанд ижил тэгшээр оролцох бодит бололцоо нэмэгдэж байна гэсэн үг юм. Энэ онд Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлагдсан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг цаашид хурдасгахад онцгой чухал үүрэгтэй хуулиудыг бүтээлчээр хэрэгжүүлэх явдал Засгийн газрын байгууллагуудын хойшлуулшгүй зорилт болж байна. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн харилцааны үндэс болсон Газрын тухай багц хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг бэлтгэл сайтай, шуурхай, оновчтой, далайцтай зохион байгуулахад Засгийн газар онцгой анхаарах болно. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангаж, төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх, захиргааны зардал, орон тоо хэмнэхийн зэрэгцээ байгууллага, аппаратыг санхүүжүүлдэг арга механизмыг халж, төсвийн санхүүжилтийг ажлын эцсийн үр дүнтэй оновчтой холбон ажиллах болно. Энэ хавар гаргасан Засгийн газрын агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн сангийн тогтолцоонд шилжих, төрийн захиргааны болон хяналтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаархи зарчмын ач холбогдолтой шийдвэрүүдийг амьдралд шуурхай хэрэгжүүлэх нь удирдлагын хүнд суртал, шат дамжлагыг багасгах, төрийн байгууллагын үйл ажиллагааг цомхон, зардал багатай, боловсронгуй болгож төрийн ажилтан, хууль тогтоомж зөрчих үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд нь чухал түлхэц болно гэж үзэж байна. Мөн нийгмийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний чанар, үр ашиг, хүртээмжийг сайжруулахад «Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлап хийх үндсэн чиглэл»-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал шийдвэрлэх үүрэгтэй гэж Засгийн газар үзэж, бэлтгэл ажлыг базааж байна. Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд Алтанбулагийн чөлөөт бүсийг хөгжүүлэх болон Замын-үүд, Цагааннуурын чөлөөт бүсийг ажиллуулах бэлтгэл ажлыг хангуулах зорилтыг тавьж байна. Саяхан Алтанбулагийн чөлөөт бүсийн шалган нэвтрүүлэх боомтын шинэ цогцолборыг нээн ажиллуулж эхэлснийг та бүхэн маань сайн мэдэж байгаа. Улсын Их Хурлаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг улам нарийвчлан тодотгосны дараа Засгийн газраас уг үзэл баримтлалыг далайцтай хэрэгжүүлж, Ховд, Улиастай, Хархорин,, Зуунмод, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Өндөрхааныг бүсүүдийн тулгуур төв, улсын статустай хот болгож, их бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээр төлөвлөж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw