Монгол улсын парламент - боть 2

182 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П тухай хуулийг баталж шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллах хуульчид шалгаруулалтад орж, гэрчилгээ авдаг байхаар журамлалаа. Ингэснээр өндөр мэдлэг боловсролтой, мэргэшсэн хуульчдын үйл ажиллагаанд зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа юм. Бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, зохистой удирдлагаар хангах зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг хариуцан зохион байгуулах удирдпагын тогтолцоог бий болгох, эрхлэх асуудлын чиг үүрэг, эрх хэмжээг тодорхой болгох зүй ёсны шаардлагын дагуу Бүсчилсэн хөгжлийн удирддага зохицуулалтын тухай хууль батлагдпаа. Удирдпагын энэхүү тогтолцоо аймаг бүрийн давуу талыг бүрэн ашиглах, сул талыг нь хамтран саармагжуулах замаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Бүсчилсэн хөгжлийн удирдпагын үйл ажиллагааны үндсэн механизм нь төрийн албаны тогтолцоо, төрийн албан хаагчдын идэвхтэй оролцоогоор дамжин хэрэгжих учраас тэдний эрх, чиг үүрэгтэй олон талаар уялдаж төрийн албаны шинэтгэлийн салшгүй хэсэг болон цаашид төгөлдөржих болно. Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегийг /2010 он хүртэл/ баталж макро түвшинд эдийн засаг, дэд бүтцийг 4 үндсэн бүсээр зохицуулах тогтолцоонд шилжүүлэн Улаанбаатар хотыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэх боддогын чиг шугамыг нарийвчлан тодорхойллоо. Хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг байгалийн эрсдлээс хамгаалах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зэрэгхүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн тулгамдсан асуудпаар баримтлах ойрын болон хэтийн зорилтуудыг тодорхойлсон “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг Улсын Их Хурал энэ хаврын чуулганаараа баталлаа. Бодпого хоёр үндсэн үе шаттайгаар 2015 он хүртэл хугацаанд хэрэгжих болно. 2003-2008 оныг хамрах эхний үе шатанд мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, байгалийн гамшгийг даван туулахад чиглэгдсэн анхны алхмууд хийгдэж, эрчимжсэн мал аж ахуй сэргэх эхлэл тавигдан төв суурин газруудын орчимд загвар аж ахуйнууд бий болох юм. Газар тариалангийн салбарын уналтыг зогсоож, усалгаатай талбайн хэмжээг 2,5 дахин нэмэгдүүлнэ. Хүн амын хэрэгцээт гурилын 50, төмс, хүнсний ногооны 70- аас доошгүй, жимс ургамлын тосны 5-7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ говь, хээрийн бүсийн малын тэжээлийн улс, аймгийн нөөцийн 20-25 хувийг орон нутгаас нь бэлтгэдэг болох зорилтыг энэ шатанд хэрэгжүүлнэ. 2008-2015 оныг хамран хэрэгжих хоёрдугаар үе шатанд бэлчээрийн мал аж ахуйд тогтвортой өсөлт гарч, эрчимжсэн мал аж ахуй хөгжин мал, амьтны зарим гоц халдварт өвчнөөр тайван орны жагсаалтанд багтаж дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилнэ. Малчдын 20-иос доошгүй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw