Монгол улсын парламент - боть 2

104 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П тэр болгон хүрч чадахгүй байна. Эдийн засаг, санхүүгийн шинэтгэлийн төлөвлөсөн арга хэмжээнүүд хойш тавигдсаар өдий хүрлээ. Улс орны хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулах эдийн засгийн олон талын ач холбогдолтой хэд хэдэн томоохон зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн баталгааг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шуурхай хэрэгжүүлэх үүднээс бүс нутгийн төв, тэдгээрийн статусыг тогтоох, чингэхдээ “Мянганы зам” төсөл, Эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулах, “Монголын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдпагыг боловсронгуй болгож, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх зэрэг өөр хоорондоо нягт уялдаатай томоохон зорилтуудыг цогцолбор байдлаар авч үзэх нь чухал болж байна. Эдийн засгийн реформыг эрчимжүүлэхэд санхүүгийн шинэтгэлийн арга хэмжээнүүд онцгой үүрэгтэй. Гэтэл энэ хүрээний ажлын эрч далайц үйл явцын өрнөлтийг гүйцэхгүй сунжран удааширч байна. Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн зарим хуулийн төслийг хугацаа хожимдож өргөн барьсан буюу заримыг нь одоо ч өргөн бариагүй байна. Мөн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төслийн тооцоо судалгаа, боловсруулалт хангалтгүйгээс одоо хүртэл батлагдсангүй. Зах зээлийн эдийн засгийн агуулгад нийцсэн санхүүгийн сектор бүрэлдэн бий болж чадаагүй байгаа нь эдийн засгийн реформд саад учруулж байна. Өнөөдөр зах зээлд өрсөлдөх чадварыг хангахуйц түвшингийн бага хүүтэй урт хугацааны зээл авах бололцоо бодит эдийн засгийн секторт үндсэндээ алга гэхэд үнэнээс хол зөрөхгүй байх. Монгол банк энэ талаар тодорхой боддого боловсруулан санаачлагатай ажиллах хэрэгтэй. Жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход банк бус санхүүгийн сектор чухал үүрэгтэй. Энэ салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар хаврын чуулганаас шийдвэр гаргах нь зүйтэй байна. . Үнэт цаасны зах зээлийн талаар тусгай хөтөлбөр гаргах, гарааны санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн орчинг илүү оновчтой болгох, компаний засаглалыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг цогцод нь бодлогын түвшинд тавьж шийдвэрлэх шаардлагатай байна. Банкны сектортой хөл нийлэн хөгжих ёстой хөрөнгийн зах зээл маань үнэн хэрэгтээ уналтын байдалтай байна. Хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгохын тулд юуны өмнө хөрөнгийн биржийн өмч хөрөнгийг идэж ашигласан, биржийг үндсэндээ сүйрлийн байдалд хүргэсэн хүмүүстэй хариуцлага тооцож, хохиролыг нөхөн төлүүлэх ёстой. Улсын ИхХурал, Засгийн газрын аль аль нь эдгээр асуудалтай холбогдох чиглэлээр үйл ажиллагаандаа хариуцлагатай дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw