Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 147 жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд гадаадны хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж байгаа орнууд болоод Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын дунд манай улсын нэр хүнд дээшилж тэдний итгэлтэй түншээ үнэлдэг олон улсын жишгээр монгол улсын үнэлэмж тогтвортой дээшилж байна. Тухайлбал 2002 оны дэлхийн хүний хөгжлийн илтгэлд хүний хөгжлийн индексээр Монгол улс 1999 онтой харьцуулахад нэлээд хэдэн байраар урагшилсан байна. Засгийн газар нэгэнт хүрсэн амжилтаа улам бататгах, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн биелүүлэхээр нөөц бололцоогоо дайчлан ажиллахдаа цаашид шийдлээ хүлээж байгаа дараахь асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллах нь зүүйтэй гэж үзэж байна. Гэхдээ эдгээр асууддыг төр засгийн байгууллагууд хамтран ажиллаж байж шийдвэрлэх нь ойлгомжтой юм. Засгийн газар Монгол улсын 2003 оны төвлөрсөн төсвийн болон нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг төрөөс баримтлах мөнгөний бодлоготой нягт уялдуулан боловсруулж, хуулийн хугацаанд нь Улсын Их Хуралдаа өргөн бариад байна. Үндсэн чиглэл, төсвийн төслийг зохиохдоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төсвийн байгууллагын удирддага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, түүнчлэн төсөв, татвар, төрийн сангийн болон төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх талаар Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөмж зэргийг үндэс болголоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бодит өсөлтийг 2004 онд зургаан хувьд хүргэх зорилтыг шийдвэрлэх үндсэн алхам нь ирэх 2003 онд хийгдэх юм. Энэхүү алхмыг эдийн засгийн цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зорих болно. Аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2003 оныг «Монголд зочлох жил» болгон зарлах бэлтгэл ажил дуусч байгааг та бүхэн мэднэ. 2003 онд Монголд ирэх жуулчдын тоо ихээхэн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хамрах хүрээг улам өргөжүүлж, үр ашгийг нь бодитойгоор нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын бүтцэд хувийн секторын эзлэх жинг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг аль болох дэмжих эдийн засаг, эрх зүйн таатай, баталгаатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарна. Нөөц мөнгөний түвшин болон мөнгөний нийлүүлэлтийг оновчтой хэмжээнд байлгаж, инфляцийн түвшинг тогтвортой байгах зорилт тавьж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw