170 МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П Одоо гагцхүү хэлсэн, ярьсан бүхнээ хэрэгжүүлж биелүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй бодит ажлыг төрийн бүх шатны ажилтнууд цаг алдалгүй өрнүүлэхийг хүмүүс хүлээн харж байна. Тэгж гэмээнэ энэ хүрээнд эрх биш өөрчлөлт гарах ёстой. Засгийн газрын энэ чиг үүргийг өөртөө хүлээсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа газрууд бодлого үйл ажиллагаандаа ажил хэрэгч эргэлт хийх байх гэдгийг олон түмэн харж байгаа. Цаг хугацаа ч явсаар л байна. Манай орон харьцангуй амгалан тайван орон. Гэвч олныг хирдхийлгэсэн ноцтой гэмт хэрэг үе үе гарч байгаагийн гол шалтгаан нөхцөл, холбогдох байгууллагуудад байтугай энгийн хүмүүст ч ил байна шүү дээ. Ноцтой бөгөөд бүлэглэсэн хэрэг үйлдэгчдийн ихэнх нь эрхэлсэн ажил, сургуульгүй, залуучууд, архичид байгаа. Бас хэрэг сэдэлтийн үүдэл нь эд мөнгөний шунал, буруу аргаар мөнгө олох, согтуурлын мунхагаас үүдэлтэй байна. Ажилгүй залуусыг Мянганы зам зэрэг томоохон бүтээн байгуулалтад дайчлан оролцуулах, эсвэл тэд сайн дурын санаачилга өрнүүлж яагаад болохгүй билээ. Энэ талаар залуучуудын олон төрлийн байгууллагууд идэвхгүй лоозогногчид байх учиргүй. Хуулийг сахин мөрдүүлэх, дэг журмыг хангах нь зөвхөн нэр бүхий яам, хууль сахиулах байгууллагын үүрэг төдий биш, бүх шатны засаг захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлага, нийт ажилтнуудын үүрэг гэдгийг ухамсарлуулах, хариуцлагатай нь холбож ярих, тэдний үлгэргүй байдал, үүрэгт ажилдаа хариуцлагагүй, хайнга хандах салан задгай явдал газар авч байгаагийн хамаг учир нь олон шатны засаглалын сулаас шалтгаалж байгаа юм шүү. Улс төр, эрх зүйн шинэчлэлтэд ч анхаарах асуудал цөөнгүй байна. Төрийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, улс төрийн хэргийг жинхэнэ соёлтой, ардчилсан зарчмаар явуулах нөхцлийг бүрдүүлэхийн тулд улс төрийн субъектуудын эрх зүйн болон хууль зүйн байдал, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулсан хуулиудыг бүхэлд нь багцаар нь авч үзэж боловсронгуй болгох шаардлага үнэхээр байна. Ялангуяа Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй бөгөөд хугацаа хойшлогдох тусам асуудал маргаан төвөгтэй болдог хуучин сургамжийг санууштай. Мэдээж энд улс төрийн намуудын хувьд санал бодлын зөрөөтэй олон зүйл байгаа нь ойлгомжтой. Хэлэлцэж, зөвшилцөж, харилцан зөвшөөрсөн нэг л хууль дүрмээр үндэсний эрх ашгийн нэгдлийг хангахын чухлыг иргэд ойлгож хүлээж байгаа. Зоосны нүхээр шагайсан, мөнгөнөөс хэт хараат улс төрийг цэгцлэх, журамлах, ийм нөхцлийг бүрдүүлж байгаа эрх зүйн орчинг язгуураар нь өөрчлөх бодлого зарчмыг дээрх хуулиудад суулган баталж хэрэгжүүлэх бодит шаардлага байна гэж үзлээ. Улс төрийн намууд үндэсний хэсгийн хувьд бүх л үндэстнийхээ тэргүүлэх эрх ашгийн тухайд нэг л дүрэмтэй байхаас гадна төрийн эрх баригч намууд үйл ажиллагааныхаа удирдамж, үзэл бодлынхоо цөм болгож байдаг үндэсний хөгжлийн томъёо мэт баримтлах гол загвар хөтөлбөр ч хэрэгтэй байна. Тийм санаагаар би үндэсний хөгжлийн хөтөлбөр боловсруулж Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw