Монгол улсын парламент - боть 2

50 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хийх, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудын төслүүдийг хэлэлцуүлэгт бэлтгэх, сонгогч, иргэдэд төрийн бодлого, хууль, тогтоомжуудыг сурталчилж таниулах чиглэлд үндсэндээ бүрэн чиглэгдсэн байна. Чуулганы завсарлагаанаар сонгогч түмний санал хүсэлт, тэдний ажил амьдралын байдалтай танилцахаас гадна тэдгээрийг нухацтай авч үзэж сэтгэл санаа зовоосон олон асуудлыг нухацтай авч үзэж, шийдвэрлэх ёстой зарим зүйлд хяналт шалгалтын ажлынхаа тодорхой хэсгийг чиглүүлэхээр төлөвлөж байна. Үүнд анхаарлаа онцгой хандуулахыг Байнгын хороодоосоо хүсч байна. Ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээг нарийвчлан тогтоож, тэдгээрийг богино хугацаанд шуурхай шийдвэрлэж батлах бэлтгэлийг хангах нь бидний өнөөгийн зорилт болж байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг төлөвлөсөн ажил хэрэг тань сэтгэлчлэн бүтэж, мөдхөн гарах Могой жилийг их бүтээлийн гараагаар угтахыг Та бүхэнд ерөөж байна. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2000 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. 11 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2001 оны ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2001.04.05 Эрхэт хундэт Монгол Улсын Еронхийлөгч өө! Эрхэт хундэт Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Хатагтай, ноёд оо! Өнөөдөр хаврын дунд сарын шинийн 12-ны өлзий төгс од гариг нь хүчин төгсөхөөс барилдсан хуран үйлдзхүй шүтэн барилдлагатай өлзийт саин энэ өдөр та бид Монгол Улсын Их Хурлын 2001 оны хаврын ээлжит чуулганыг эхлүүлэхээр тус чуулганы анхны нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирээд байна. Өнөөгийн Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааны анхны буюу намрын чуулган өндөрлөснөөс хойш 2 cap гаруй хугацаа өнгөрч та бид энэ хугацаанд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын хувьд өмнөх чуулганаараа баталсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний чухал хэсэг болсон Монгол Улсыг 2001 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, Улсын төвлөрсөн төсөв, мөнгөний боддогыг хэрэгжүүлэх, шинээр гаргасан хуулиудыг сонгогч олон түмэнд тайлбарлан таниулж, биелэлтийг нь зохион байгуулах ажил нилээд хүч,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw