80 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 амьдрал ахуйтай нь танилцаж, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны талаар: тэдний санаа бодлыг сонсож, Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиудьп тайлбарлан таниулж, багагүй ажил амжуулсан идэвхтэй цаг мөч байсяьи онцлон тэмдэглэж байна. Сонгогч олон түмний зүгээс Улсын Их Хурал цаг үеийн шаардлагад нийцсэн амьдралд хэрэгтэй олон чухал хууль шийдвэрийг батлан гаргаж байгаа боловч тэдгээрийг сурталчлах, олон түмэнд ойлгуулах, хэрэгжилтийг нь зохион байгуулах, хянах ажил хоцорч буйг өргөн шүүмжилж байна. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлд Засгийн газрын үндсэн нэг чиг үүрэг нь хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах явдал гэж заасныг хаана хаанаа анхаарч ажиллахыг сануулж байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нар нь хуулийг сурталчлах, түүний биелэлтийг нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулж, хэрэгжүүлэх гол үүрэгтэй билээ. Дунд доод шатанд зарим удирдах хүмүүс нь хуулийг сайн судалж, ойлгоогүйгээс дутуу дулимаг ажил зохиох, хууль завхруулах, үүнээс үүдэн ажил хохирох, ийм урагшгүй үйл ажиллагаанаас болж хүний эрх зөрчигдөх, ард түмэн төр засагт итгэх итгэл сулрахад хүргэж болзошгүй байна. Улсын Их Хуралд иргэдээс ирүүлж буй гомдол саналын ихэнх нь төр засгийн байгууллагууд иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгөх явдал аль ч шатанд туйлын хангалтгүй байна гэсэн шүүмжлэл юм. Ялангуяа гааль, татвар, хяналтын бусад байгууллагын ажилтай холбоотой гомдол, санал тасрахгүй байна. Хууль хяналт, шүүх, прокурорып байгууллагын зарим ажилтнууд асууддыг шийдвэрлэхэд шударга хандахгүй байгаа талаар ч гомдол байнга ирж байгаа нь хүмүүсийг эмзэглүүлэх хэмжээнд хүрсэн байна. Үүний зэрэгцээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлын эрч хүчийг сулруулах, Улсын Их Хурлаас хийж буй шалгалтанд нөлөө үзүүлэхийг оролдох, ил далд хэлбэрээр эсэргүүцэх оролдлого ч гарч байгаа юм. Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал, боловсон хүчний бодлогод нөлөөлөх гэсэн гэмт этгээдүүдийн зарим алхмууд ажиглагдаж байна. Эдгээртэй бүх шатанд хатуу тэмцэл хийх болно. Энэ талаар хууль хяналтын байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ чадварлаг биелүүлэх ёстойг Улсын Их Хурал анхааралдаа авах болно. Улсын Их Хурал, түүний Байнгын хороод хууль, Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалтыг өндөржүүлэх хэрэгтэй болж байна. Улсын Их Хуралд МАХН-аас нэр дэвшигчид олонхи болж, УИХ-д суудалтай бусад улс төрийн намууд УИХ-д бүлэг байхгүй өнөөгийн нөхцөлд энэ нь бүр ч чухал гэж үзэж байна. Энэ бүгдээс дүгнэн үзэхэд намрын ээлжит энэхүү чуулган бид бүхнээс юуны өмнө улс эх орныхоо төлөө гэсэн чин шударга үйл ажиллагаа, ихээхэн хүч хөдөлмөр, ажил хэрэгч, шуурхай байдлыг шаардаж байна. Бид өмнөө тавьсан энэхүү зорилтуудыг амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw