142 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П Сүүлийн үед шүүх, хууль сахиулах бусад байгууллага тэдгээрийн ажилтнуудын талаар багагүй шүүмжлэл, гомдол гарч байгаа учир холбогдох байгууллагууд тусгайлан авч үзэж, ажлын алдаа, дутагдал, доголдлыг илрүүлэн арилгах, цаашид гаргуулахгүй байх талаар тодорхой шийдвэр гаргаж эрчимтэй шуурхай ажиллахыг би төрийн тэргүүний хувьд анхааруулж, шаардаж байна. Энэ онд би хууль хамгаалах, сахиулах байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцаж, ажилтнуудтай нүүр тулан уулзаж ярилцсан. Ирэх жил хуулийн байгууллагын ажилтнуудын улсын зөвлөгөөнийг өөрийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ бүхэн нийгмийн дэг журмыг бататгах, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлын баталгааг хангахад зохих түлхэц болно гэж үзэж байна. Тогтвортой хөгжлийн нэг үндсэн баталгаа бол хүн амын амьжиргааны түвшний эрс ялгааг багасгах, ядуурлыг бууруулах явдал гэж дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байна. Төр засгаас ядуурлыг бууруулах, хүн амын нийгмийн халамж хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр чадал чинээнийхээ хэмжээнд дэс дараатай ажил зохиож, нэлээд арга хэмжээ авч байгаа. Төрийн бус байгууллага, гадаадын тусламжийн ба буяны байгууллагын оролцоо дэмжлэг ч багагүй үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч манай оронд хүн амын ядуурлын түвшин төдий л буурахгүй байсаар байна. Нөгөөтэйгүүр аж ахуйч бус, үрэлгэн байдал, зардалт чанар, бодлогогүй үйл ажиллагаа ч ядууралд нэрмээс болж байна. Хот суурин газар голдуу байсан ядуу зүдүү аж байдал сүүлийн үед хөдөөгийн хүн амд нэлээн өргөн хүрээтэй нүүрлэж эхэлсэн нь орон нутагт ажиллах явцад илт харагдаж ирлээ. Үүнд сэтгэл эмзэглэхгүй байхын арга алга. Иймд ядуурлыг бууруулах бодлого, арга хэлбэрээ ч эргэн хянаж үзэх хэрэгтэй болжээ. Ядуу дорой хүмүүст тэтгэлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Хамгийн гол нь хүн амыг ядууралд хүргэхээс сэргийлэх, ядуурлын шалтгааныг таслан зогсооход л гол анхаарлаа хандуулбал зохино. Ядуурлаас гарах буюу түүнээс хамгаалах гол арга зам бол ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүй хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх, боловсролын түвшинг нь дээшлүүлэх, хийж бүтээх насныхны дундах ажилгүйдлийг багасгах явдал. Үүнд л бодлого үйл ажиллагааны гол цохилтыг өгөх нь зүйтэй. Засгийн газраас саяхан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гарсан нь бас нэг алхам. Цаашид үе шаттай нэмэгдуүлж, Засгийн газрын хөтөлбөрт заасан зорилтоо биелүүлэх хэрэгтэй. Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудын нэгийг нь нөгөөгөөс салгахгүйгээр, ээлж дугаар тогтоохгүйгээр хамтад нь иж бүрэн хандаж шийдвэрлэж байх нь тогтвортой хөгжлийн гол шаардлага болж байгаа гэдгийг би дахин онцдон хэлье. Тэтгэврийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх замаар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw