56 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П алдалгүй хэрэгжүүлж эхлэх, үр дүнг нь алхам алхмаар дээшлүүлэх хэрэгтэй байна. Түлш, эрчим хүчний шинэчлэл, том аж ахуйн нэгжүүдийн хувьчлал, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо, улс орны бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, банкны шинэчлэл, нийгмийн салбарын хувьчлал гэх мэт шинэчлэлийн олон асуудал олон жилийн турш яриа, маргаанаас хэтрэхгүй байгаа билээ. Үүний улмаас хичнээн их цаг, хөрөнгө, боломж алдаж байгаад нухацтай дүгнэлт хийж шинэчлэлийн эдгээр зорилтыг сунжруулж хойш тавилгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинэчлэлийн эдгээр асуудлыг шийдэх талаар Улсын Их Хурал, Засгийн газар бодлогын шинжтэй алхмууд хийж Монгол Улсад тусалдаг олон улсын эдийн засгийн байгууллага, дэмжигч орнуудын талархлыг хүлээж буй нь сайшаалтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 4 жилд улс орны эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг хурдасгах талаар байр сууриа байнга, тодорхой илэрхийлж, тухайн үеийн Улсын Их Хурал, Засгийн газарт санал, бодлоо тавьсаар ирсэн билээ. Шинэчлэлийн талаарх Та бүхний зөв зүйтэй, зоримог, шийдэмгий, тэгэхдээ ард түмнээ бодсон арга хэмжээг би цаашид ч дэмжин ажиллах болно. Хоёрт, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, дэд бүтцийг хөгжүүлэх, түүний дотор Мянганы зам, усан цахилгаан станцуудыг барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон зорилтуудыг дэвшүүлсэн Засгийн газрынхаа үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, богино хугацаанд тодорхой үр дүн гаргах нөхцлийг бүрдүүлэх талаас нь тусалбал зохино. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, улс орныг бүсчилэх үндсэн дээр дэд бүтцийн хөгжлийг хурдасгах зорилтыг эдийн засгийнхаа бодлогын төвд тавьж ажилладгийн хувьд Засгийн газрын бүтээн байгуулалтын зорилтыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Монгол Улсьш Ерөнхийлөгч өнгөрсөн нэг ба гуравдугаар сард Эрдэнэт, Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа, Арвайхээр зэрэг манай улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон хот, суурин газруудад томилолтоор ажиллах, тэдгээрийн хөгжлийг түргэтгэх арга замын талаар зөвлөхийн хамт үйлдвэрлэлийг сэргээх, хөгжүүлэх үүрэг, чиглэл өглөө. Төр, засгийн зүгээс тодорхой дэмжиж, хоорондынх нь уялдаа холбоог ойртуулж, зохицуулж өгвөл үндэсний үйлдвэрлэл сэргэх, хөгжих бололцоо, найдвар бүрэн бий. Ялангуяа банкуудыг бэхжүүлж, үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд тэдгээрийн хөрөнгө, үйл ажиллагааг чиглүүлэх эдийн засгийн болон бусад арга, хөшүүргийг олж ашиглах нь чухал байна. Миний бие БНЭУ, БНСУ, Сингапур Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад оны эхээр хийсэн төрийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, нийгмийн зорилтуудыг шйидвэрлэхэд эдгээр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны нөөц, бололцоог ашиглах арга замыг эрэлхийлж, тухайн орны төрийн тэргүүн, бусад удирдлагуудтай ярилцан, хэлэлцээ хийлээ. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлах үеэр Улаанбоомын усан цахилгаан станцыг барихад зориулж 14-20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw