МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 103 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн vr 2002.04.05 Эрхэтсэг ноён Ерөнхийлөгч өө! Хундэт Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд, Засгийн газрын гишуудээ Хатагтай, ноёд оо! 2000 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дундаа орж, бүтээж амжуулснаа нягтлан цэгнэх, ард түмэндээ амласан бодлого, зорилтоо гүйцээн хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үед УИХ-ын энэ удаагийн чуулган эхэлж байна. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхзлснээс хойшхи 2 жил шахам хугацаанд улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд хэн ч зохиомлоор үгүйсгэж, улс төрийн хоосон хийрхлээр гуйвуулан няцааж чадахааргүй бодитой ахиц өөрчлөлт гарч эхэллээ. Гэхдээ энэ бол бүх юм болж бүтэж байна гэсэн үг биш ээ. Ард түмэн төр, засгаасаа үүнээс илүү ихийг хүсэн хүлээж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны үр дүн, өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэх арга замыг нягталж үзвэл бодлого, үйл ажиллагааны прагматик чиглэлийг тодотгож, түүнийгээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж өгөхөд УИХ-ын энэ хаврын чуулган гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой болж байна. Төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох Улсын Их Хурлын үйл ажиллагааны гол агуулга бол нийгмийн амьдралын олон талт харилцааг өнгөрсөн, одоо, ирээдүйн залгамж холбоонд нь танин мэдэж, түүнийгээ төрийн цэгцтэй бодлого болгож хуульчлан хэрэгжүүлэхэд оршино. Энэ шаардлагын үүднээс нийгэм, эдийн засгийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд зайлшгүй чухал хуулиудыг батлан гаргахын зэрэгцээ нэгэнт баталсан хуулиудаа бодлогын төвшинд багцдан нягталж, амьдралд хэрэгжиж буй бодит байдлыг судалж дүгнэсний үндсэн дээр бодлогоо нарийвчлан тодорхойлж байх нь чухал. Энэ бол Улсын Их Хурал бодлого тодорхойлох, хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг чанарын шинэ шатанд гаргахын төлөө ажиллана гэсэн үг юм аа. Ажил хэргийн чухам ийм байр сууринаас төрийн бодлогын шинжтэй зарчмын асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулж, Улсын Их Хурлын энэ хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаанд баримтлан ажиллахыг хүсэж байна. Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн шинэтгэлийг эрчимжүүлэх үйл явцад тодорхой утгаар удаашрал бий болж, ард түмний хүсэн хүлээсэн үр дүнд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw