Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 137 хэрхэн удирдамж мөрддөг болж, ямар үр дүнд хүрч, ямар бэрхшээл учирч байгааг сайн мэдэрч байх хэрэгтэй. Дэвшүүлсэн бодлого зорилтоо хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх засаглалын бүх механизмыг гацаа саадгүй, жигд, эрчимтэй ажиллуулахад Их Хурал ч, Засгийн газар ч ажил хэрэгчээр анхаарч, тодорхой дүн шинжилгээтэй ажиллах шаардлага их байна. Засгийн газар гүйцэтгэх засаглалынхаа хувьд үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тодорхойлсон зорилтуудаа биелүүлэхийн тулд чармайн ажиллаж байгааг үгүйсгэх учиргүй боловч үгээр биш үр дүнгээр үнэлэх зарчим өндөрт тавигдаж байгааг тоомсорлохгүй цаг алдах ёсгүй. Аливааг бодит үр дүнгээр нь тооцдог зах зээлийн харилцааны журам нь урьдын тогтолцооноос ялгаатайг хүмүүс андахаа байжээ. Дэвшүүлсэн зорилт, амлалтын хэрэгжих хугацаа үд хэвийх үед ирээд байгааг хаа хаанаа бодох цаг үе тулж ирлээ. Засгийн газраас 2001 оныг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж зарим арга хэмжээ авсны дүнд 2002 оны эхний 8 сард аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувиар, түүнин дотор сүүлийн жилүүдэд гүнзгий уналтад орсон боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 40 орчим хувиар өссөн мэдээ гарчээ. Ахиц байгааг энэ нь гэрчилж өгөх юм. “Мянганы зам” байгуулах санаачлага эхний үр дүнгээ өгч байна. Түүнчлэн еөр бусад салбарын тухайд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд Засгийн газар хүч, нөөц, бололцоогоо дайчилж байгаа нь мэдээж. Гэхдээ манай олон нийт илүү ихийг хүсэн хүлээж, илүү тодорхой үр дүнг шаардаж байгааг 'гуулах замынхаа талаас өнгөрөөд буй үед илүү хурц мэдэрч ажиллах нь чухал юм. Эдийн засаг, нийгмийн салбарын шинэтгэлийг зоригтой хийх, төсвийн удирдлага санхүүжилтийг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг нь Засгийн газартаа УИХ хангаж өгсөөр байна. Олон зүйлийн бэрхшээлийг ойлгож буйн хувьд олон түмэн тэвчээртэй, хүлээцтэй хандаж, итгэл найдварыг хүлээлгэсээр байна. Үүнээс илүү тааламжтай нөхцөл, өргөн дэмжлэг гэж үгүй. Түүнээс цааш хүлээх хугацаа ч гэж юу билээ? Манай төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Монгол Улсын Их Хурал Засгийн газраасаа, Засгийн газар нь салбарын яам, агентлаг, орон нутаг. ажилд томилсон албан тушаалтнуудаасаа ажлын тодорхой үр дүнг нэхэн шаардах, хариуцлага тооцох онцгой үүргээ зарчимтай хэрэгжүүлж, сонгогчид, татвар төлөгчдийн зүгээс гарч буй санал, эрэлт хүсэлт бас санаачлагуудад уриалгахан хандаж, сайныг бататгаж, саарыг засах тууштай арга хэмжээ авч байхгүй бол юу ч хэлээд нэмэргүй хүнд суртал, хайхрамжгүй байдлын дарамт даамжирч мэдэх болоод байна. Ялангуяа засаг, төрийн ажилтнуудын хариуцлагын ухамсар, тэдэнд тавих хариуцлагын зарчимч шаардлага дутмаг буй нь хэрээс хэтэрвэл төр бүхэлдээ үгүйлэгдэх аюулд хүрнэ шүү. Хаврын чуулганаас хойш бүх шатны Засаг дарга нарыг оролцуулсан бүсчилсэн болон нэгдсэн уулзалт семинар хийлээ. Хөрөнгө оруулагчдын санал бодлыг сонслоо. Монгол улсаас гадаад оронд суугаа элчин сайд, дипломат ажилтнуудтайгаа зөвлөлдлөө. Манай улсад дэмжигч, туслагч,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw