МОНГОЛ УЛСЫН ПЛРЛАМЕНТ-П 69 нөхцлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байна. Энэ байдлыг харгалзан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль зэрэг багц хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг үндсэнд нь хангаад байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар Иргэний болон Эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэх зорилт биелж бүрэн эрхийн үлдсэн хугацаанд тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах таатай нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна. Мөн хээл хахууль, авилгалтай тэмцэх ажлын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага байгааг Та бүхэн сайн ойлгож байгаа. Долоод. Монгол Улсын засаглалын чадавхийг бэхжүүлэх асуудлыг Засгийн газар шинээр дэвшүүлж, бодит ажил үйлс болгож, үзэгдэж харагдах үр дүнд хүрэхэд онцгой анхаарч байна. Төр, засаг сайн ажиллаж байж улс орны хөгжил хангагдан, иргэдийн аж амьдрал мэдэгдэхүйц сайжрах билээ. Засаглалын чадавхийг бэхжүүлэх нь төр, засгийн бодлого, институци хоёрын харилцааг зөв зохицуулахаас шууд хамаарах тул Засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах Сайн засаглал” хөтөлбөрийн агуулга үүнд чиглэгдэж байгаа юм. Одоо НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон бусад байгууллагатай хамтран өргөн олон нийтийг хамарсан дэс дараатай хийсэн хэлэлцүүлэгүүдийн үр дүнд үндэсний зөвшилцөлд хүрч, энэхүү хөтөлбөрийн баримт бичгүүдийг боловсруулах ажил үндсэндээ дуусаад байна. Сайн засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд зөвхөн Засгийн газар төдийгүй иргэний нийгэм, төрийн бус болон хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны байгууллага, бизнесийн хүрээнийхний идэвхтэй оролцоо чухал юм. Наймд. Засгийн газар, Аюулгүй байдал, Үндэсний хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх талаар цаашид идэвхтэй гадаад бодлого явуулах болно. Хөрш орнууд стратегийн ач холбогдолтой гол орнуудтай харилцааны түвшин, давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх чиглэл барьж ажиллана. НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн хүч, боломжийг улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, үр бүтээлтэй ашиглах бодлогын хүрээнд тэдгээрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Түүнчлэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статустай холбогдуулан цөмийн зэвсэгтэй 5 гүрнээс Монгол Улсад олгосон аюулгүй байдлын баталгааг олон улсын хэмжээнд баталгаажуулах, НҮБ-ын холбогдох байгууллагуудаар монголын эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах асуудлаар тодорхой судалгаа хийлгэж зөвлөмж гаргуулах чиглэлээр ажиллана. Далайд гарцгүй байршлын сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор дамжин өнгөрөх тээврийн асуудлаар ОХУ, БНХАУ-тай гурван талын хэлэлцээрийн төслийг тохиролцох чиглэлээр ажиллах, худалдааг либеральчилах хүрээнд ОХУ, БНХАУ-тай тохиролцоонд хүрэх, ОХУ, БНХАУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай ДХБ-д элсэхтэй нь
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw