МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 111 тэдгээрээр дамжин боловсрогдсон асуудлыг бодлогын талаас нягтлан хэлэлцэж баталдаг байх зарчмаа сайтар баримталж ажиллах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох ажиллагааг тухайн төсөл санаачлагчийн хүсэл сонирхолд хөтлөгдөх байдлаар биш, мэргэжлийн нүдээр бодлогын үүднээс харж, байж болох олон хувилбарын дотроос хамгийн оновчтойг нь сонгож шийддэг байх ёстой. Энэ бол бидний дахин дахин яриад байгаа хууль тогтоох үйл ажиллагааны бодлого, эрх зүйн зохицуулалт, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах асуудлын гол агуулга юм. Энэ талаар Засгийн газар, Хууль зүй.дотоод хэргийн яам, УИХ-ын Тамгын газрын үүрэг хариуцлагыг эрс дээшлүүлэх хэрэгтэй байна. Улсын Их Хурал цаашид ч өндөр мэргэжлийн боловсон хүчнээр Тамгын газраа бэхжүүлэх, түүний бие даан ажиллах нөхцлийг хангах, мэрэгжил, ажил хэргийн чадавхийг нь мэдэгдэхүйц сайжруулж, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг бүх талаар хангаж чадахуйц мэрэгжлийн алба болгон төлөвшүүлэх чиглзлээр ихээхэн анхаарал тавьж ажиллах болно. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.21 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн vr 2002.04.05 Улсын Их Хурлын дарга, гишүуд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишүудээ! Хатагтай, ноёд оо! Та бухний атгаланг айлтгая! Өнөөдөр УИХ-ын ээлжит хаврын чуулган эхэлж олон нийтийн болон хэвлэл мэдээллийн анхаарал төрийн эрх барих дээд байгууллагын зүгт төвлөрөөд байна. Энэ ч зүй ёсны хэрэг. Сонгож байгуулсан Их Хурал маань ямар асуудлыг хэрхэн хэлэлцэж, ард олны амьдрал, аж ахуй, соёльш хөгжилд тустай ямар бодлого шийдвэр гаргах нь вэ гэдэгт нийтийн санаа бодол хандаж, тал талаас нь шүүн хэлэлцдэг нь ардчилсан нийгмийн ердийн хэм хэмжзэ билээ. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи энэ хугацаанд би их хурлын ээлжит, ээлжит бус болон хүндэтгэлийн чуулганд 10 гаруй удаа оролцсоноос 9 удаад нь үг хэлсэн байна. Ингэхдээ улс орны өмнө тулгамдаж байгаа асуудалд төр, иргэдийн анхаарлыг хандуулан, дотоод, гадаад бодлогын талаар тодорхой санал дэвшүүлж, Их Хурал, Засгийн газрын аль алинд нь анхааруулга сануулга, зөвлөмж чиглэл өгсөөр ирсэн. Тулгарч байгаа зорилтуудыг шийдвэрлэхийн тулд “Шинэчлэлийг зоригтой бөгөөд ухаантай хийхээс өөр сонголт үгүй” хэмээн анхны ээлжит чуулган дээр УИХ, Засгийн газартаа хандан онцлон анхааруулж хэлснийг Та бүхэн санаж буй биз ээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw