МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 199 боловсрольш чанар, агуулгыг XXI зууны нийгэм болон хувь хүний хэрэгцээнд нийцүүлэхэд чиглүүлэн хийж буй ажлаа улам эрчимжүүлэх болно. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулан олон улсын түвшинд хүргэх, хүн амыг эрүүлжүүлэх талаар тавьсан зорилт хэрэгжиж, эх, нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралт тогтвортой буурч байгаа бөгөөд эрүүл мэндийн суурь тусламжийг өрхийн эмнэлгээр үзүүлэх тогтолцоонд бүрэн шилжүүлсэн нь зөв алхам болсон юм. Хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг ээлж дараатайгаар зохион байгуулж хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрэн шинэчиллээ. Энэ ажлын үр дүнд урьд нь жил дараалан өсч байсан гэмт хэргийн тоо буурч, 2000 оноос хойш жил дараалан багасах хандлага ажиглагдаж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцсэний үр дүнд аж ахуй, бизнес эрхлэгчид амар тайван ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж эхэллээ гэж үзэж болно. Бодлогоо зөв тодорхойлон шийдэх асуудлынхаа дарааллыг оновчтой тогтоож, байгаа нөөц, хөрөнгө, хүчээ бүх талаар дайчлан ажилласны үр дүнд ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтууд бүрэн эрхийн хугацаанд бүрэн биелэх боломж бодитойгоор бүрдэж байна. Гэхдээ хийсэн ажил, хүрсэн түвшин, олсон ололтдоо тайвшран алгуурлаж огт болохгүй бөгөөд цаашид илүү эрч хүч, зохион байгуулалт, эв нэгдэлтэй ажиллаж байж хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Улсын Их Хурлын эрхэт гишүуд ээ! Бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд онцгой анхаарал хандуулах ёстой зарим асуудлын талаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцья. Нэгд. Бид сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаар үйл ажиллагаагаа хязгаарлалгүй, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн шаардлагыг урьдчилан харж бодлогын томоохон баримт бичгүүдийг боловсруулан баталж, эрс шинэчлэлийн алхмуудыг эхлүүлсэн билээ. Үүнд “Бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”, “Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги”, “Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах тухай хөтөлбөр”, “Мянганы зам” төсөл, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”, “Латин үсгийн үндэсний хөтөлбөр”, Төрийн албаны шинэчлэл, бүтцийн өөрчлөлт, “Монгол Улсын иргэнд газрыг өмчлүүлэх тухай хууль”, “Чөлөөт бүс хөгжүүлэх үзэл баримтлал” гэх зэргийг хамруулан ойлгож болох юм. Эдгээр нь нэгэнт зах зээлийн харилцааг төгөлдөржүүлэх, эдийн засаг, төсөв, нийгмийн харилцааг эрүүлжүүлэх, үр дүн буюу бүтээгдэхүүнд чиглэсэн зарчмыг нэвтрүүлэх, орон нутаг, бүсийн жигд хөгжлийг хангах, дэлхий ертөнц, соёлт хүн төрөлхтний нийтлэг зам, гольдролд алхаагаа нийцүүлэхэд чиглэсэн бодлого, эцсийн дүндээ монголчууд бүгдээрээ хожих сонголт учраас тэдгээрийн хэрэгжилтийг сааруулах, төлөвлөсөн зүйлийг хойшлуулах, хагас дутуу хийх эрх хэн нэгэнд байх учиргүй юм. Өмнөх туршлагаас үзэхэд, ялангуяа сонгууль дөхөж, улс төржсөн үед ийм шинэчлэлийн алхмууд үлэмж саарч үр дүн муутай, хагас дутуу ажил
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw