Монгол улсын парламент - боть 2

116 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Иймд Засгийн газар мөрийн хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд асуудлыг шийдэх хурдаа эрс нэмэгдүүлэх, шийдэмгий арга хэмжээ авч, бүр анхан шатанд хүрч өргөн далайцтай ажиллах шаардлага байна. Одоо хийх гэж байгаа тухай биш хийж, бүтээж, үр дүнг нь илтгэх мэдээлэх цаг эхэлсэн шүү гэдгийг анхааруулъя. Засгийн газар хамгийн муугаар бодож хамгийн сайн ажиллах ёстой. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн би ҮАБЗ-ийн тэргүүний хувьд төрийн байгууллагуудын удирддагын илтгэл, мэдээллийг сонсох, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгөн бүрэн эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх засаглалын нилээд байгууллагын удирддагын мэдээллийг сонсож, зөвлөмж чиглэл өгч ажилласан. Бас төв, орон нутгийн болон тодорхой салбарын ажил байдаптай танилцаж байна. Иргэд, олон түмнийг ч өргөн хүрээнд сонсож байна. Ингэхэд танилцуулга мэдээлэл, тайлбар үндэслэлээс бодит байдал нэг өөр, иргэдийн үнэлэлт дүгнэлт, хүсэлт хүлээлт огт өөр байх явдал нэлээдгүй ажиглагдсан. Тухайлбал, иргэд тэтгэврээ бодитойгоор 2 дахин нэмэгдэнэ гэж хүлээж байхад, түүнийг хариуцсан байгууллага нь тэтгэврийн сангаа 2 дахин нэмэгдүүлэх тухай л ярьж байна билээ. Цалинг тодорхой хувиар нэмэгдүүлсэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулж, архидалттай тэмцэж байгаа тухай олон тайлан мэдээ надад ирүүлдэг. Гэтэл амьдрал дээр түүнээс арай өөр байгаа нь үзээд, сонсоод ирэхээр мэдэгддэг. Энэ мэт ам ажлын зөрүүг арилгаж хэмжиж болохуйц үр дүн, амжилт гаргах талаар Засгийн газрын байгууллагууд чармайлт гаргах хэрэгтэй байна. Төр, засгийн газар өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд, төрийн бус байгууллага хувийн хэвшлийн давуу талыг зөв үнэлэн ашиглах, төв, орон нутгийн байгууллагуудын хөдөлмөрийн хуваарьт оновчтой зохицуулалт хийх замаар өөрийн ачааллыг хөнгөвчлөх, иргэдээ дээд газрын rap харах биш өөрөө өөртөө үүрэг хариуцдагаа авч үйлчилж сургахад ч анхаарах зүйл байна. Засгийн газар төрийн нийтлэг үйлчилгээг иргэн бүрт тэгш, чанартай хүргэх асуудалд онцгойлон анхаарч ажилламаар байна. Энэ нь юуны урьд хамгийн наад захын суурь үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн, хүний аюулгүй амьдрах баталгаагаар үнэлэгдэнэ. Тийм учраас энэ асууддаар иргэдээс гаргаж байгаа гомдол санал бол зүн ёсны шаардлага юм. Энэ талаар Засгийн газар ч, тухайн салбарыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ч өөрийгөө өмөөрөх зөвтгөх эрх байхгүй. Гагцхүү гомддыг хууль, журмын дагуу барагдуулах л үүрэгтэй. Нийгмийн халамж үйлчилгээ, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд засгийн газар нь өмнөх Засгийн газруудтай харьцуулахад илүү ахицтай ажиллаж байгаа ч амласан амлалтаа чанартай хэрэгжүүлэх үүднээс энэ тал дээр гар таталгүй ажиллавал зохино. Энд зарцуулагдах хөрөнгө нь хоосон зарлага биш, хүнийхээ төлөө хийж буй шууд хөрөнгө оруулалт гэсэн шинэ сэтгэлгээгээр хандвал зохистой. Иргэддээ ч энэ үзэл санааг шингээж, ойлгуулах замаар зохисгүй, үрэлгэн, цамаан хэрэглээгээ хязгаарлах дадалд сургах хэрэгтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw