МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 87 Тэгэхлээр зөв чиг баримжаа сонгосон хэрнээ хүсээгүй үр дүнтэйгээ учирнаа гэдэг ардчиллын зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхдээ, нийгмийн өөрчлөлтийг хийхдээ алдаа гаргаж байгаа хэрэг. Юунд, яаж алдаж байна вэ? Үүний учир шалтгааныг өнгөрсөн 10 жилийн болон өнөөгийн үйл явдлын өргөн дэлгэц дээр бүхэлд нь авч үзэж тал талаас нь дүн шинжилгээ хийж нухацтай авч үзэх учиртай. Ингэж дүгнэлт хийж, үйл ажиллагааныхаа согог дутагдлыг дор бүрнээ засаж залруулахгүйгээр цаашлах тусам ардчилалд ч, амьдралд ч учрах хүндрэл бэрхшээл нь хүнд хэцүү, хохирол алдагдал нь ч өсч нэмэгдэнэ. Эрхэт нөхөд өө, Улсын Их Хурал, Засгийн газарт шийдвэрлэх асуудал, хийх ажил тоо томшгүй их бий. Эдний дотроос зайлшгүй Та бүхний анхааралд хүргэе гэж бодсон цөөн зарим асуудлыг одоо хөндөж хэлье. Нэгд, Монголчууд бидний амьдральш уг сурвалж болсон хөдөө аж ахуйг хөгжүүлэх талд засгийн газрын олон хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийг зохистой шийдэж, цаасан дээр буй зорилтуудыг амьдрал дээр хэрэгжүүлбэл хөдөөгийн байдлыг эрс өөрчлөх чадамж боломж бүрдэнэ. Малын эрүүл мэнд хамгаалах, бэлчээр усжуулах, худаг засварлах ажилд төрийн дэмжлэг илүү шаардлагатай байгааг анхаарцгаана уу. Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ маягийн хоршоог хуулийн дагуу байгуулан ажиллуулах, хоршооны давуу талыг малчдад ойлгуулж мэдрүүлэхэд бололцоотой бүх дэмжлэгийг төрөөс үзүүлье. Малчдаас, дороос гарах санаачлагыг дэмжих зарчмаар хоршооллын хөдөлгөөнийг төр тэтгэх учиртай. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн боломжит хөшүүргээр, зохион байгуулалтын оновчтой аргаар, эрх зүй, бизнесийн таатай орчин бүрдүүлэх замаар тариаланчдаа дэмжиж ажиллах нь зүйтэй байна. Товчоор хэлбэл, газар тариаланд “тэтгэвэл тэнхэртэл нь” гэдэг зарчмыг барьж ажиллан үр дүнг нийтээрээ хүртэцгээе. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд эрчимжилтийн элементүүдийг нэвтрүүлж, үр ашгийг дээшлүүлэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодлого, үйл ажлаа төвлөрүүлье. Хоёрт, Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлалд Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхийнхээ дагуу онцгой анхаарал тавиасай гэж би хүсч байна. Хувьчлалыг хуулийн дагуу, шударга, нээлттэй явуулахын хамт хувьчлалын дүнд тухайн аж ахуйн эдийн засгийн үр ашиг, өгөөж нь дээшлэх ёстой. Хувьчлалын тендернйн болон гэрээний нөхцөл улс орны эрх ашигт яв цав нийцсэн байвал зохино. Гадаадаас авч буй зээлийг эдийн засгийг сэргээн тогтворжуулах, авсан зээлээ ашиг орлогоороо буцаан төлөх чадвартай аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгө оруулалтын зорилгоор голчлон зарцуулах бодлого баримталбал зүйтэй байна. Цаашид зээлийн үр ашигт УИХ тун нухацтай хандаж, авсан зээлийн өгөөж, үр дүнг олон нийтэд ямагт мэдээлдэг, тайлагнадаг байх хэрэгтэй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw