Монгол улсын парламент - боть 2

38 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П тавьж, бололцоотой бүх талын дэмжлэг үзүүлэх болно. Нийгмийн дэг журам, сахилгыг бүх шатанд бэхжүүлэх явдал нэн тулгамдсан асуудал болоод байгааг Монголын нийт иргэд санаа зовнин энэ талаар улам эрчтэй ажиллахыг Засгийн газраас шаардаж байна. Өнөөдөр манай оронд эрүүгийн нөхцөл байдал хүндэрч хар тамхи, мансууруулах бодис хил дамжуулан худалдах, зэвсэгт аллага үйлдэх, мөнгө угаах зэрэг шинэ төрлийн зохин байгуулалттай, онц ноцтой гэмт хэрэг гардаг боллоо. Энэ бүхэнтэй Засгийн газар, төрийн яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны, шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, нийт иргэд хамтран тэмцэх шаарддагатай байна. Улсын Их Хурал ч энэ чиглэлээр хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаагаа идэвхтэй өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр Монгол оронд эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх шаарддага хэвээр байна. Өмнөх жилүүдэд гарсан олон хуулийн заалт хоорондоо зөрчилдөж байгааг харгалзан эдгээр заалтуудад хяналт шинжилгээ хийж уялдуулах, чанарыг сайжруулах, багцалж гаргах ажлыг эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийх шаардлагад нийцүүлэн, Засгийн газар, Улсын Их Хуралтай идэвхтэй хамтран ажиллах болно. Дүгнэж хэлбэл, Монгол Улсын ойрын хөгжлийн гол стратеги нь нийгмийн баримжаатай, байгаль орчиндоо зохицсон экспортын чиглэл бүхий харьцангуй бие даасан эдийн засагтай, ардчилалд үндэслэсэн улс төрийн боловсронгуй тогтолцоотой, соёл, оюуны өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн орон болох явдал гэж манай Засгийн газар үзэж байгаа болно. Энэхүү стратегийн гол цөм нь хүний хөгжлийн асуудал байх болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, хүн эрүүл энх амьдарч, оюун билгээ хөгжүүлэх, материаллаг эрэлт хэрэгцээ нь элбэг хангалуун байх орчин бүрдүүлэхэд энэ стратеги чиглэгдэх болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Ард түмэн маань Та бидэнд их итгэл үзүүллээ. Одоо эв нэгдэлтэй, эрч хүчтэй, урагшаа харж ажиллах л үлдлээ. Бодлого тодорхой учир ажлаа зөв зүйтэй зохион байгуулж, урьд өмнө эхэлсэн сайн ажлыг үргэлжлүүлж, гарсан алдаа дутагдлыг засаж, XXI зуунд Монгол орноо эрчтэй хөгжүүлэх их үйлсэд оюун ухаан хүч чадлаа бүрэн дайчлан зүтгэцгээе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа. 9

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw