МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 25 Энэ асууддыг хойш тавьсаар байх юм бол нүүдэл суудал үргэлжилсээр нийслэл болон төвийн бүсэд хэт төвлөрөл үүсч, ачааллаа даахгүйд хүрэхийн зэрэгцээ зах хязгаар нутаг эзэнгүйдэж, хогжил нь олон жилээр ухрах болно. Улс орныг бүсчилэн хөгжүүлэх асууддыг Улсын Их Хурал нухацтай судалж, ойрын үед төрийн бодлогын баримт бичгийг нь баталж шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Уг асуудал шийдэгдсэнээр хөрөнгө хүчийг бүсүүдэд төвлөрүүлж эдийн засаг, нийгмийн зорилтуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болох бөгөөд хөдөө, орон нутагт хүн ам тав тухтай, тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцдийг сайжруулах юм. Улс орныг бүсчилэн хөгжүүлэх зорилттой уялдан дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх шаардлага улам нэмэгдэнэ. Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг залгамжлан үргэлжлүүлж гүйцээхийн хамт шинэ төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх дотоод, гадаад эх үүсвэрийг идэвхитэй эрж хайх, үр ашигтай ашиглах шаардлагатай байна. Дэд бүтцийг хөгжүүлэх бодлого нь аль нэг аймаг, сумдын асууддыг оочин цоочин шийдвэрлэхэд биш, харин эдийн засгийн гол бүс нутгуудыг хооронд нь болон гадаадтай холбож, эцсийн дүнд нийт улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэгдвэл оновчтой болно. Шинэ оны төсөв, үндсэн чиглэлийг хэлэлцэн батлахдаа миний саналыг анхааран үзнэ гэдэгт итгэж байна. Хөдөөгийн хөгжлийг дэмжих нь мал аж ахуйгаа чанартай, үр ашигтай, найдвартай болгох, малчдын нийгмийн асууддыг шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой юм. Сүүлийн жилүүдэд үлэмж доголдож дордсон мал үржил, мал эмнэлгийн ажлыг өөд татаж, малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, мал эрүүлжүүлэх, мал сүргийг байгаль, цаг агаарын эрсдлээс хамгаалах найдвартай тогтолцоо бүрдүүлэх ажлыг тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэхэд Засгийн газар, холбогдох яам, газар онцгой анхаарах шаардлагатай. Улсын Их Хурлаас хууль эрх зүйн үндсийг нь төгөлдөржүүлж өгөх хэрэгтэй. Малчид мэдээлэл авах нөхцдийг сайжруулах, тэдэнд боловсрол, эрүүл мэнд, соёл, ахуйн үйлчилгээг ойртуулах, хамтарч, хоршиж ажиллах, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах зэргээр малчдынхаа нийгмийн олон талт асууддыг ээлж дараатай шийдвэрлэж, тодорхой ахиц дэвшил гаргах хэрэгтэй байна. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын хөгжлийг хурдасгахын тулд зах зээлийн харилцааг гүнзгийрүүлж, бизнес эрхлэх орчинг улам таатай болгох шаардлагатай. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг хийж, хувийн хэвшлийн чадавхийг нэмэгдүүлэх, үүрэг, хариуцдагыг дээшлүүлэх нь зах зээлийн харилцааны төлөвшилд их ач холбогдолтой. Хувийн хэвшил ба Засгийн газрын хоорондын харилцааны зохистой, үр дүнтэй арга хэлбэрийг олж хэрэгжүүлэх талаар аль аль талаасаа санаачлагатай ажиллавал зохино. Шударга, үр ашигтай бизнес эрхлэхэд саад тотгор болж байгаа элдэв хүнд суртал, гох дэгээг устгах, авилга, хээл хахууль өгч, авах нөхцдийг арилгах, татвар, төлбөр, хураамжийг гагцхүү хуулиар зохицуулж, нэг хүн, аж ахуй нэгжид ногдох ачааллыг багасгах, татвар болон бусад төлбөр,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw