Монгол улсын парламент - боть 2

174 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П жилд ган, зуд болоогүй бол 2001, 2002 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл тус бүр дунджаар 8 хувь өсөх байсан. Төгрөгийн 1 ам.доллартай харьцах ханш болон хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тогтвортой байж 2002 онд инфляц ердөө 1.6 хувь болсон байна. Энэ бол 1990 оноос хойшхи үеийн инфляцийн хамгийн бага түвшин юм. Гадаад валютын цэвэр нөөц 225.9 сая ам.долларт хүрсэн нь манай улсын импортын барааны 18 долоо хоногийн хэрэгцээг хангах боломжтой боллоо. Банкинд итгэх иргэд, аж ахуйн нэгжийн итгэл нэмэгдсээр байгаа бөгөөд 2000 оныхтой харьцуулбал хугацаатай болон хугацаагүй хадгаламж 2 гаруйд хүрч 215 тэрбум төгрөгт хүрлээ. Аж ахуйн нэгж иргэдэд олгосон зээлийн хэмжээ ч өсч, 200-гаад тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд том түлхэц өгсөн юм. Банк, санхүүгийн байгууллага тогтвортой ажиллаж байгаагийн бас нэг жишээ бол 1999 онд нийт олгогдсон зээлийн 36 хувь нь эргэн төлөгдөхгүй зээл байсан бол, 2002 онд нийт зээлийн ердөө 6 хувь нь эргэн төлөгдөхгүй зээл болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг бүхий хувьчлалын ажил эрчимжиж, үнэ цэнэтэй томоохон объектууд болох Хөдөө аж ахуйн банк, Худалдаа хөгжлийн банкийг гадаадын хөрөнгө оруулагчдад 20 гаруй тэрбум төгрөгөөр хувьчлан орлогыг төрийн дансанд төвлөрүүллээ. Мөн нийгмийн салбарын хувьчлах объектууд болон хувьчлах арга хэлбэрийг заасан шийдвэрийг саяхан Засгийн газар хуулинд нийцүүлэн гаргаж, хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас нийгмийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ олон түмний сонирхлыг зүй ёсоор татдаг. Энэ чиглэлээр тавьж буй хүчин чармайлт, гарч байгаа бодит үр дүнг иргэд сайн мэдэрч ойлгож дэмжиж байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдиин тоо 2002 онд 30.9 мянга болж, 1999 онтой харьцуулбал 9000 орчим хүнээр буурчээ. Хэрэв 2000 оны Улсын Их Хурлын сонгуулийн өмнө нэг жилд дунджаар 14-16 мянган хүн ажлын байраар хангагддаг байсан бол 2002 онд улсын хэмжээнд 35.5 мянган хүнийг ажлын байраар хангасан байна. Цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх талаар 2000-2002 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн тодорхой, бодитой арга хэмжээний үр дүнд цалин, тэтгэвэр 2000 оны эхэнд байснаас дунджаар 57-63 орчим хувиар нэмэгджээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2000 онд 12 мянган төгрөг байсныг эдүгээ 30 мянгад хүргэж, даруй 2.5 дахин өсгөлөө. Түүнчлэн эмзэг болон 4 ба түүнээс дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд зэрэг суралцдаг өрхийн давхардсан тоогоор125 мянган хүүхдэд хичээлийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олголоо. 63840 оюутны сургалтын зардал болох 16 тэрбум 660 сая төгрөгийг төр хариуцпаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан 5 төрлийн тэтгэмжийгхэмжээг 2 дахин нэмэгдүүллээ. Эрүүл мэндийн даатгал төлөгчид улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлэгийн амбулаториор жилд 1 удаа үнэгүй үзлэг, шинжилгээ хийлгэх боллоо. Суурин хүн ам өрхийн эмнэлгийн тогтолцоонд бүрэн хамрагдлаа. Нярайн эндэгдэл тогтмол буурч,эхийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw