МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П 169 Нийгмийн салбарын шинэчлэлт, өөрчлөлт, хувьчлалыг оновчтой зөв эхлүүлж, уг салбарт зах зээлийн зарчим, ажил үйлчилгээний чанар, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх нь нэн чухал юм. Газар болон томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлал, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилт, нийгмийн салбарын шинэчлэл өөрчлөлт, хувьслалын тухай Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсад зах зээлийн харилцаа зарчмын гадна үлдэх салбар нэгж үгүй болж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт зорилгодоо хүрэхэд дөхөж очно. Ингэснээр эдийн засагт төрийн оролцоо хумигдаж, эдийн засаг, нийгэм, зах зээлийн жам ёсоор бүрэн дүүрэн хөгжих нөхцөл бүрдэнэ. Ийм нөхцөл бүрдэх цаг хугацааг дөтлүүлэн наашлуулах нь одоогийн төр засгийн эрхэм чухал зорилт байх ёстой. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд төрийн албыг бүхэлд нь цэвэршүүлэх, чадваржуулах, авилга хээл хахуулаас ангид байх нөхцлийг бүрдүүлэхэд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Төрийн албанд аливаа нам, улс төрийн хүчин, нутаг ус, танил талын явцуу ашиг сонирхлоос ангид иргэн бүрт тэгш шударгаар ханддаг, өндөр ёс суртахуунтай, ажил мэргэжилдээ гаршиж мэргэшсэн хүнийг л сонгон шалгаруулах, тогтвортой ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд одоогийн хууль дүрэмд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий юу? Үүнтэй холбоотой тус чуулганы хэлэлцэх асуудалд тусгагдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөх нь зарчмын ач холбогдолтой байна. Төрийн албаны дунд болон анхан шатанд ажил гүйцэтгэх чадвар, хариуцлагыг дээшлүүлэх талаар Засгийн газар, түүний төв байгууллагууд анхаарлаа сулруулах үндэс алга. Ажлын хийдэл, завхрал, түүнээс улбаалсан иргэдийн гомдол бухимдал их байгаа тэр цэгт шат шатны шаардлагыг өндөржүүлж зохистой арга хэмжээ авахгүй бол хүмүүсийн итгэл алдагдахад хүрнэ. Үндэсний болон аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс хариуцан үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд зохих ёсоор хүргэх, амьдрал ахуй, ажил төрөлтэйгээ холбоотой аливаа асуудлаар иргэн хүн захиргаатай харилцах тохиолдол бүрт төрийн албан хаагч, түшмэд бүрийн үнэнч шударга тэгш зарчимч, эелдэг шуурхай, элдэв чирэгдэлгүй зан харилцаа мэдрэгдэж байвал зохино. Иргэдийн амьдрал ахуйн гүнд хүний төлөөх төрийн үйлчилгээний эцсийн цэг болж байдаг сум, дүүрэг, баг, хорооны удирдлага,тэдгээрийн ажилтнууд төр иргэдийн өмнө хүлээсэн үүргээ гүнзгий ухамсарлаж, ажилдаа эзэн болж байж л сая төр хүчтэй байх болно. Энэ чиглэлд ажлын доголдол их гарч байгаа шүү. Нийгмийн дэг журам, иргэдийн амгалан тайван байдлыг хангах нь Засгийн газрын нэн чухал үүрэг мөн. Энэ талаар хэлж ярьж байгаа зүйл, хийж байгаа хурал зөвлөлгөөн багадаагүй, цөөдөөгүй. Өнгөрсөн оны сүүлээр Архидалтын эсрэг үндэсний чуулган, энэ оны 3 дугаар сард Хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтны улсьш нэгдсэн зөвлөлгөөн болж нөхцөл байдлыг тал талаас нь ярьж хэлэлцсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw