160 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П суртахуун, ажил хэргийн өндөр босго бүхий шалгууруудыг хангасан байх ёстой. Тэд нар бол төрийн өмнө, иргэдийн өмнө маш өндөр хариуцлага хүлээж хувь хүний эрх чөлөөг хамгаалахаас эхлээд байгууллага, хамт олон, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс гагцхүү хуульд захирагдан хариуцлагатай шийдвэр гаргадаг хүмүүс юм. Ийм хүнд алдаа гаргах эрх байхгүй. Тийм болохоор төрөөс хуульч боловсон хүчний талаар баримтлах бодлогыг нэгдмэл байдлаар боловсруулан, түүний хэрэгжилтийг хангах нөхцөл, эрх зүйн үндсийг бүрдүүлж, зах зээлийн бодит өрсөлдөөнийг бий болгох талаар Улсын Их Хурал бодлогын хэмжээнд онцгой анхаарч хуульчдыг сонгон шалгаруулах тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаараа хэлэлцэж батлах болно. Төрийн албан тушаалтны ёс зүйн дүрмийн төслийн боловсруулж хэлэлцэх ажил хийгдэж байна. Төрийн алба, хууль хяналтын байгууллагуудыг ийнхүү чадваржуулан бэхжүүлэхдээ Монголын төрт ёсны баялаг уламжлал, орчин үеийн ардчилсан төрийн албаны олон улсын нийтлэг жишгийг хамтад нь судалж, бүтээлчээр харгалзан үзэхийг эрмэлзэж байна. Аудитын тухай хуулийг батлан гаргаж, үндэсний аудиторын тогтолцоог шинээр байгуулах ажил хийгдсэн. Энэ ажлыг олон улсын стандарт журмын дагуу анхнаасаа чанартай, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах шаарддагатай юм. Үүнийг үндэс болгон Аудитын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн бариад байна. Хуульд оруулах өөрчлөлтийн гол үзэл санаа нь аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт хуульд заасны дагуу явагдах, түүний хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааны эрх зүйн зохицууиалтыг улам боловсронгуй болгоход чиглэж байгаа юм. Энэ хуулийн дагуу мэргэшсэн нягтлан бодогчдын шалгалт авах, эрх олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, аудитын үйл ажиллагааны үнэн зөв байдалд хяналт тавих механизм бүрдэх юм. Мэдээллийн эрин дэх даяаршлын үйл явцыг дагалдан гарч байгаа нийгмийн хөгжлийн шинэ шаардлага, иргэдийнхээ оюуны эрэлт хзрэгцээг тусган мэдээлэл холбооны орчин үеийн технологийн үйлчилгээг дэмжсэн эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага бодитой гарч ирлээ. Шуудан холбооны байгууллага нь иргэдийн албан болон ахуй амьдралын байнгын хэрэгцээг хангахад шаардлагатай, аливаа харилцаа, үйлчилгээг анхдагч хэлбэрээр нь хамгийн хямд төсөр үнээр дамжуулж хүргэдэг төрийн ажил, нийгэм эдийн засгийн харилцаанд чухал үүрэг бүхий дэд бүтэц юм. Иргэд байгууллагын хооронд мэдээллээр шуурхай үйлчилж, төр ард түмний холбоонд өдөр тутам, хамгийн өргөн хүрээтэй оролцдог, шуудан холбооны салбар нь орчин үеийн технологийн хөгжилд гарсан дэвшлийг тусган зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлж, ажил үйлчилгээгээ боловсронгуй боолгох шаардлага гарч байна. Түүнчлэн нийгмийн эрх ашиг, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдан шуудангийн үйлчилгээг мэдээллийн технологи өргөнөөр нэвтрүүлснээ? банк, санхүү, даатгал, электрон худалдаа болон төрөөс нийгэмд үзүүлэх аливаа үйлчилгээг шуудангаар дамжуулан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw