МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 119 зохино. Нийт үндэстний оюун ухаан, олон талын зөвшилцөлд үндэслэсэн баримт бичгийг даруй боловсруулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлахыг Засгийн газар, Их Хурлаас хүсэж байна. Нөхцөл байдал, үйл ажиллагаа, сэтгэлгээгээ шинэчлэхийн зэрэгцээ нийгэмд хэвээр хадгалж үлдээх зүйл ч бий. Шинэчлэл уламжлалын шүтэлцээ өөрөө ийм жамтай. Даяарчлын их түрэлтэд Монгол улс тогтвортой оршихын нэг үндэс нь үндэстний их оюун санааны дархлааг улам батжуулах явдал билээ. Үйлдвэрлэл мэдээлэл, техник технологи, ардчиллын үнэлэмжээрээ бид улам бүр дэлхий нийтийн жишигт тэмүүлэхийн зэрэгцээ нөгөө талдаа үндэсний оюун санааны тулгуур үндэс болох эх хэл, түүх, шашин соёл, уламжлал заншил, ухамсар, сэтгэл зүйгээ хадгалж үлдэх нь эрхэм чухаг. Энэ талаар Төрийн тэргүүн миний зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтыг УИХ, Засгийн газар, иргэд дэмжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Их эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн энэ жилийг үндэсний бахархал, ухамсрыг сэргээсэн, өдөөсөн, дайчилсан их ажил өрнүүлэн ажиллахыг уриалж байна. Улсын Их Хурлын энэ хаврын чуулган шинэчлэлийг хурдасгаж, гүнзгийрүүлсэн дорвитой шийдлүүд гаргана гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Засгийн газартаа эрчимтэй, шийдэмгий ажиллахыг хүсье! Та бүхэнд сайн сайхныг ерөөе! Баярлалаа!22 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн үг 2002.04.05 Эрхэт хундэт Ерөнхийлегч өө, Улсын Их Хурлын дарга, эрхэт гишууд ээ, ноёд, хатагтай нараа! Манай Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн биелүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй, өндөр хариуцдагатай 2002 оны шахуу зорилтуудыг хэрэгжүүлэх асуудалд бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа онцлог үе, Улсын Их Хурлын энэ удаагийн хаврын чуулганы нээлт тохиож байна. Энэ хариуцдагатай мөчид та бидний хийж бүтээсэн ажлын хүрсэн үр дүн ямар байна вэ? Цааш цаашдаа хэрхэн эрчимжүүлэх вэ гэдэг асуудалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх шаарддага тавигдаж байна, үүнтэй холбогдуулаад улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотой дараахь хэдэн товч дүгнэлтийг та бүхний анхааралд толилуулахыг зөвшөөрнө үү. Өнөөдөр Монгол ороид төр засаг тогтвортой ажиллаж байна, юуны турүүнд хэлэхэд ийм нөхцөл байдалд ажиллах бололцоог ард иргэд, сонгогчид маань та бидэнд сонголтоороо, итгэлээрээ өгсөн. Төр, засгийг бүрдүүлж байгаа институциуд улс орны эрх ашигт нийцсэн, нэгдмэл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw