122 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П тус нэмэгдлээ. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 17,8 хувь, тэтгэврийн дундаж хэмжээг 8,2 хувиар тус тус өсгөлөө. Хөдөлмөр эрхлэлтийн сангийн эх үүсвэрийг 2001 оны сүүлийн хагас жилээс эхлэн төсөвт тусган саихүүжүүлж эхэлсэн. Энэ арга хэмжээнд зориулж 2001 онд 200 сая төгрөг төсвөөс санхүүжүүлсэн бол 2002 онд 800 сая төгрөг зарцуулах болно. 2001 онд ажил хөдөлмөрт зуучлан оруулсан хүний тоо 26 мянгад хүрч, өмнөх оныхоос 77,9 хувиар, мэргэжлийн сургалтад хамрагдсан хүний тоо 2,1 дахинаар, нийтийг хамарсан ажилд оролцогчдын тоо 73,8 хувиар, ажлын сул байрны захиалга 50,8 хувиар тус тус нзмэгдэж, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжин өргөжлөө. Тавдугаарт, өнгөрсөн хугацаанд олон улсын тавцнаа явуулсан гадаад бодлого онцгой идэвхтэй, ихээхэн өргөн цар хүрээтэй байлаа. Засгийн газраас олон улсын байгууллага, гадаад орнуудтай харилцаагаа өргөтгөх, өөрийн орныг гадаадад сурталчлан таниулах, тэдний сонирхлыг монголд хандуулах, хандивлагчдын зөвлөлгөөнийг зохион байгуулах зэргээр гадаад харилцаа, хамтын ажиллагааны салбарт нилээд үр дүнтэй ажиллалаа. Хөрш хоёр орон ОХУ, БНХАУтай харилцах харилцаа шинэ шатанд гарлаа. Эдгээр орнуудын удирдагчидтай хийсэн уулзалт хэлэлцээрийн үр дүнд нэгэнт хүрсэн түвшинг бататгах, сайн хөршийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тэнцвэртэй хөгжүүлэх талаар ихээхэн ахиц дэвшил гарлаа гэж хэлж болно. Сүүлийн жил гаруйн хугацаанд Америкийн Нэгдсэн Улс, Япон, Өмнөд Солонгос, Европын холбоо зэрэг олон тулгуурт гадаад бодлогын зарчим барьдаг Монгол орны хувьд чухал түнш болсон орнуудтай тогтоосон харилцаа холбоо улам бэхжин гүнзгийрлээ. Өөрөөр товчхон хэлбэл, Монгол Улсын гадаад нэр хүнд мэдэгдэхүйц өслөө. Миний дурьдсан дээрх тоо баримт, нэрлэгдсэн тодорхой арга хэмжээ үйл ажиллагаа нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд төр, засгийн байгууллагууд, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажилласныг тод томруун харуулж байгаа учир үүгээр хийж бүтээснийхээ товч дүгнэлтийг өндөрлөе. Та бидний өмнө цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар 2004 онд 2000 онтой харьцуулахад хоёр дахин нэмсэн байх, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийг 6 хувьд хүргэх, ажилгүйдэл, ядуурлыг мэдэгдэхүйц бууруулах, ард иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хаа хаанаа сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлууд байгааг бид мэдэж байна. Эрхэт гишүүд ээ! Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхэд 2002 он шийдвэрлэх үүрэгтэй гэж манай Засгийн газраас үзэж байгаа учир бид энэ онд дараахь хэдэн чухал асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллах болно. Улсын Их Хурлыг ч гэсэн бидэнтэй энэ асуудал дээр төвлөрч ажиллахыг уриалж байна. Үүнд:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw