Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ П 163 Тамгын газар, Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн ажилтнууд, гишүүдийн туслахууд хаврын чуулганы бэлтгэлийг хангах талаар хүчин чармайлт гарган ажилласан юм. Ингэж ажиллах явцад бидний үйл ажиллагаандаа анхаарвал зохих олон чухал санаа гарч байсан юм. Энэ бүхэн манай төрийн боддого, үйл ажиллагаанд тусгалаа олж байх учиртай. Хуулийн хэрэгжилт сайнгүй байгаа тухай, хууль хэрхэн хэрэгжиж байгаад тавих ерөнхий хяналт сул байгаа тухай нэлээд хугацаанд үргэлжилж, одоо ч олон түмний дунд нэлээн шүүмжлэлтэй ханддаг сэдвийн нэг болсоор байна. Хуулийн хэрэгжилтэнд ерөнхий хяналт тавьдаг механизмыг бий болгох шаарддагатай байгаа тухай санааг Улсын Их Хурал анхааралдаа авч энэ талаар тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах ёстой гэж үзэж байна. Төсвийн байгууллага, удирдлага, санхүүжилтийн тухай хууль, төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны шинэ зарчмыг ойлгож, дэмжин ажиллах сэтгэл зүйн уур амьсгал нийгэмд бүрдэж байгаа нь сайшаалтай юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах талаар санаачилгатай ажил зохион байгуулагдаж, түүнд иргэд сонгогчид идэвхтэй оролцож байна. Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг хоршоог дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээг олон нийт талархан хүлээж авчээ. Хоршоо байгуулж ажиллах нь эд хөрөнгө, хөдөлмөр хүчээ нэгтгэн ашиг орлогоо нэмэгдүүлэх, ахуй амьдралаа дээшлүүлж, ядуурлаас ангижрах гол гарц гэж үзэж, энэ талаар олон янзын санаачилга өрнөж байна. Үүнийг төр засаг боломжтой бүхий л арга хэлбэрээр дэмжих зохион байгуулах ёстой гэж үзэж байна. Авилгалтай шийдвэртэй тэмцэх уур амьсгал нийгмийн сэтгэл зүйд хүчтэй бүрэлдэж байна. Бид үндэсний хөтөлбөрөө баталсан, хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Хэрэгжилтийг цаашид эрчимжүүлэхийн тулд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаарддага ч гарч байгаа юм. Улсын Их Хурал хаврын чуулган энэ асуудлыг нухацтай хэлэлцэж шийдвэрлэх болно. Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ, Олон улсын харилцаа, дайн энхийн асуудлыг тойрч сүүлийн үед бий болсон ээдрээтэй нөхцөл байдлыг Монгол Улс анхааралтай ажиглаж, гадаад бодлогынхоо тулгуур үзэл баримтлалын хүрээнд байр сууриа илэрхийлж байгаа билээ. АНУ, Иракийн харилцаанд бий болж ужгирсан төвөгтэй асуудлыг хүчирхийллийн биш аргаар шийдвэрлэхийн төлөө, олон улсын хамтын нийгэмлэгээс удаан хугацааны туршид тавьсан тууштай хүчин чармайлт мухардалд орж, ойрхи дорнодод дайны гал дүрэлзсэнд Монгол Улс харамсаж байгаа юм. Дайн нэгэнт эхэлж түүнийг тойрсон нарийн төвөгтэй асуудлууд гарч ирэхэд тийм асуудлуудын талаар Монгол Улсын баримтлах байр суурь нэн тодорхой байсан юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар асуудлыг тухай бүр нухацтай хэлэлцсэний үндсэн дээр Засгийн газарт чиглэл өгч Гадаад хэргийн яам албан ёсоор илэрхийлсэн билээ. Энд Монгол Улсын хууль

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw