Монгол улсын парламент - боть 2

162 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдльш тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал энэ удаагийнхаа чуулганаар хэлэлцэх болно. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн цаашдын ирээдүй хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөс олон талаар хамаарна. Сүүлийн жилүүдэд судалгаанаас үзэхэд Монгол Улсад зундаа хуурай халуун болж цөлжих үйл явц идэвхжиж, өвөлдөө цас их унаж, зудын гамшигийн давтамж улам ойртох хандлага ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь байгаль цаг уурын онцлогийг тусгаж, дотоодын болон дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн ханддагад нийцсэн байх ёстой. Үзэл баримтлалын ийм суурь зарчимд тулгуурлан хөгжлийн чиглэл, үйлдвэрлэлийн технологи, арга барилдаа өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилгоор төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулсан билээ. Төсвийн удирдлага, төлөвлөлтийн шинэ тогтолцоог тууштай хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын 2004 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар анх удаа хэлэлцэх болно. Ингэснээр санхүүгийн цоо шинэ бодлого зарчмыг жил бүр Улсын Их Хурал хэлэлцэн батлах жишиг тогтох учиртай юм. Нийгэмд сахилга, дэг журам сайжирч, хариуцлага, зохион байгуулалтын тогтолцоо зүгшрэхийн хэрээр эмх замбараагүй, хариуцлагагүй байдал, хүчирхийлэл, садар самуун, мансуурал, архи, тамхины хор хөнөөл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдэд олон нийтийн сэтгэл санаа илүүтэй эмзэглэж, иргэд тийм үзэгддийн эсрэг тууштай тэмцэх, гэр орон, гудамж талбай, ажлын байрандаа эрүүл аюулгүй орчинд амгалан тайван ажиллаж амьдрахын төлөө урь.д урьдынхаасаа илүү их санаа тавих боллоо. Энэ бол манай нийгэмд гарч байгаа томоохон дэвшлийн үндэс бөгөөд төр засаг үүнийг бодлогоороо дэмжиж идэвхтэй ажиллах ёстой юм. Орон сууц өмчлөлийн эрх зүйн байдльш тухай, Орон сууцны байшингийн дундын эзэмшлийн эд хөрөнгийн тухай хуулийн төсөл, Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр зэргийг хэлэлцэхэд асууддын ийм чиглэлд илүү анхаарах учиртай гэж бодож байна. Даяаршлын эрин үед олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, өөрийн орны үндэсний үйлдвэрлэлииг дэмжих, гадаад худалдааны таатай нөхцлийг хангахьш тулд олон улсын хэмжээнд мөрдөж буй тохирлын үнэлгээний нийтлэг зарчим, арга зүйд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын стандартчилал, баталгаажуулалт, хяналт сорилтын үйл ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч буйг үндэс болгон стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ энэ чуулганаараа хэлэлцэх болно. Эрхзт гишууд ээ, Улсын ИхХурлын чуулганы завсарлагааны хугацаанд манай гишүүд орон нутагт хууль, төрийн бодлого сурталчлах, хуулийн хэрэгжилт, олон нийтийн санаа бодолтой танилцах, хуулийн төслүүд дээр ажиллах, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллалаа. Улсын Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw