МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 109 хооронд нь сөргөлдүүлэх тохиолдол ч ажиглагддаг. Ийм үзэгдлүүд төрийн бус байгууллагын нэр хүндийг ч унагаж байна. Бид чамлахааргүй тооны хууль батлан гаргасан. Харин тэр бүрийг зөв ойлгож мөрдөх, амьдрал ахуйдаа тустайгаар хэрэглэж сурах дадал зуршил аль ч түвшиндөө хангалтгүй байгааг бид анхаарахгүй байж болохгүй. Хуулийг дээдэлж, ухаалаг зөв хэрэглэх соёлд суралцах, юуны өмнө, өөрийнхээ ажил төрөл, амьдрал ахуйд зайлшгүй шаардлагатай тийм амин чухал хуулиудыг иргэн бүр мэддэг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх нь чухал. Иргэд ч чухам үүнийг хүсч байгаа юм. Хуулийн сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг ч давын өмнө үүнд чиглүүлмээр байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал урьдын адил Улсын Их Хурлын анхаарлын төвд байгаа болно. Өнөө үед даяаршл ал ыг дагаж олон улсын харил цаанд харилцан хамаарлыг чухал чл ахы н зэрэгцээ үндэсний эрх ашгийг дээддэх прагматик үзэл бодол давамгайлж байна. Монгол Улс Үндсэн хуулиар тодорхойлогдсон өөрийгөө хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхдээ улс төр, дипломатын аргыг урьдал болгохын сацуу цэргийн хэргийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэн зэвсэгт хүчнээ цомхон, чадварлаг, мэрэгжлийн чиг баримжаатай байлгах зарчмыг баримталдаг. Үүнийг үндэс болгон цэргийн шинэтгэлийн хууль тогтоомжуудыг Улсын Их Хурал батлах болно. Дөрөвдүгээрт, төрийн болон төрийн бус хөндлөнгийн хяналт шалгалтыг үр нөлөөтэй зохион байгуулж, сахилга дэг журмыг хуулийн хүрээнд чангатгах, ажил үүргийн болон албан тушаалын хариуцлагыг өндөржүүлж, хууль завхруулах үйлдэлтэй хийх тэмцлийг хүчтэй болгох хэрэгтэй байна. Нийгэмд эмх цэгц, дэг журам тогтооход манай хуулийн байгууллагууд шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Улсын Их Хурал чамлахааргүй сайн бүрдүүлж өгсөн. Гэтэл. эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хуулийн хугацааг удаашруулж, иргэдэд чирэгдэл учруулсаар байгааг хөдөлмөрчид шударгаар шүүмжилж байна. Илэрхий үйлдэлтэй, эзэн холбогдогч нь тодорхой хэргийг мөрдөн шалгахдаа нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх боллоо гэх мэтийн шалтаг шалтгаан зааж бие бие рүүгээ шилжүүлж ажил хэрэг, ард иргэдийг хохироож байгаа нь шударга ёс, хууль дээддэх зарчимд олон түмэн итгэл алдрах байддыг үүсгэж байна. Олон нийтэд нэгэнт танил дасал болчихсон, мэдээллийн хэрэгслийн дуулиан сенсац болоод байдаг ноцтой гэгдэх хэргүүдийг мөрдөн шалгах ажлыг шуурхайлж эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй байна. Хуулийн байгууллагын ажилд оршиж буй энэ мэт зохисгүй үзэгдлүүдтэй хэрхэвч эвлэрч болохгүй. Цаашид ч УИХ-аас баталсан хуулиудын хүрээнд хууль ёсыг чандлан сахих талаар хуулийн байгууллага, түүний ажилтнуудад өндөр шаардлага тавьж ажиллах болно. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ Засгийн газар, гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтаар дамжуулан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw