МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 155 судалдаг мэргэжлийн байгууллагуудаас явуулсан социологийн судалгааны дүн ч хуулийн сурталчилгааг сайжруулах явдал чухал байгааг нотолж байгаа юм. Хууль дээдэлсэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хуулийн ноёрхол тогтсон зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг цогцлон хөгжүүлэхэд хууль сурталчлах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилт ихээхэн ач холбогдолтой байдаг. Тэр тусмаа орчин үеийн ардчилсан нийгмийн эрх зүйн боловсролын уламжлал багатай, иргэд нь зах зээлийн эдийн засгийн харилцааны жам ёсонд зохицон ажиллаж амьдрах явдал дадал зуршлыг эзэмших шатандаа байгаа, эрх зүйн шинэтгэлийн үйл явц эрчимтэй өрнөж буй манайх шиг орны хувьд хууль сурталчлах ажилд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм. Хуулийн сурталчилгаа бол хууль үр нөлөөтэй хэрэгжих үндсэн нөхцпийн нэг мөн. Хуулиа сайн ойлгоогүй, зүйл, заалт бүрийнх нь учир утгыг нарийн ухаж ухаараагүй хүн хуулийг зөв оновчтой хэрэглэж хэрэгжүүлнэ гэх баталгаа бага юм. Тийм болохор хууль батлагдсаны дараахан ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цөөн хэдэн удаа ярьж бичдэг, хууль хэрэгжих тухайн салбар, байгууллагын удирдлага албан тушаалтнууд зарим нэг заавар журам, төлөвлөгөө гаргадаг, уг хуультай холбоотой хэрэгжиж буй хөтөлбөр, төслийн шугамаар болон тэдгээртэй хамтарсан ганц нэг сургалт, семинар зохион байгуулах төдийгөөр хууль сурталчлах ажлыг хязгаарлаж болмооргүй байна. Амьдралын бодит шаардлага, олон нийтийн эрэлт хэрэгцээ хууль сурталчлах талаар үүнээс илүү тодорхой, илүү үр дүнтэй, ялангуяа илүү тогтмолжсон үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан хууль сурталчлах, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд төрийн байгууллагууд дараахи чиглэлээр идэвхитэй ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, УИХ, түүний бүтцийн байгууллагууд хийж буй ажлаа эрчимжүүлэн тогтмолжуулж, хууль сурталчлах үйл ажиллагааг байнгын тасралтгүй ажилладаг механизм болгон зүгшүүрүүлэх хэрэгтэй байна. УИХ- ын Байнгын хороод, УИХ дахь олонхи, цөөнхийн гшпүүд, олонхийн бүлгийн ажлын алба, Тамгын газар хамтран хууль сурталчлах ажлын тодорхой график төлөвлөгөө гаргаж, шаардлагатай мэдээлэл-лавлагаа, гарын авлагыг бэлтгэн УИХ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад үйлчилдэг хэлбэржсэн иж бүрэн тогтолцоо бий болгож ажилламаар байна. Хуулийн агуулгыг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр тайлбарласан, төрийн бодлогын сурталчилгааны мэдээлэл нийтлэх хууль сурталчлах нийтийн хэрэгцээнд зориулагдсан тусгай сэтгүүл гаргах боломжийг суддах зэргээр бүтээлч эрэл хайгуул хийж идэвхитэй ажиллах шаардлага бидэнд байна. Ер нь хуулийн сурталчилгааг ганц нэг удаагийн уухайлж шуурхайлсан хэлбэрээр биш, олон нийтийн эрэлт хэрэгцээг соргог мэдэрдэг, уян хатан, шуурхай ажилладаг, тогтмолжсон ажил үйлчилгээ байхаар зохион байгуулах нь ихээхэн чухал юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw