Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 167 үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлэхийг нийгэм хүлээн харж байна. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үлгэр загвар болохуйц аж ахуйн нэгж, хоршоолол, фермерийн аж ахуйг улсаас тусгайлан дэмжиж, тэдгээрийн арга ажиллагаа, туршлага, менежментийн тухай сурталчлах, туршлагыг нь дэлгэрүүлэх, энэ салбарт өрсөлдөөн бий болгох талаар бодитой ажил хийвэл хүмүүст итгэл үнэмшил төрнө. Мянганы зам төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, усаи цахилгаан станцын барилгын ажлыг дулааны улиралд нэлээд амжуулж, тодорхой ахиц гаргах, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахгүй бол цаг хугацаа их тулгамдах нь ээ. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд мэдэгдэхүйц дорвитой хувь нэмэр болохоор төслүүдийг цааснаас газарт буулгууштай болжээ. Татварын ачааллыг багасгах чиглэлээр зоримог алхам хийж, үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг тэгш шударгаар дэмжиж урамшуулахыг хүмүүс мөн л хүсэн хүлээсээр байна. Төрийн бүх салаа мөчрийн байгууллагын ажилтнууд бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж барахгүй юмаа гэхэд боймлож хавчин ажилд нь саад хийхгүй байвал тэр нь үзүүлж чадаагүй дэмжлэгийг тань бага ч атугай орлох болно гэдгийг эрхбиш ухаарах хэрэгтэй. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн явцыг дүгнэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, хамгийн бага зарддаар хамгийн их үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлэх, төсвийн бус зардлыг багасгах, гарсан хэмнэлтийг ажиллагсдын нийгмийн асууддыг шийдвэрлэхэд ашиглах, төсвийн ачааллыг бууруулж алдагдлыг багасгах, төсвийн сахилгыг бэхжүүлэхэд уг хуулийн агуулга боломжийг бүрэн шавхаж хэрэглэх талаар төсвийн нийт байгууллагын үүрэг хэрхэн биелж байгааг хянаж олон нийтэд үе үе мэдээлэх шаарддагатай байна. Улсын Их Хурлаас батлан гаргасан газар хувьчлал, чөлөөт бүс, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай түүхэн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх практик алхамуудыг нэн даруй эхлүүлье. Мэдээж энд яарч адгаж, хөнгөн гоомой хандаж болохгүй боловч одоо л эхлүүлэхгүй бол оройтох олон асуудал байна. Газрын асууддыг энд дурьдаж болно. Энэ тухай би өөрийн байр сууриа удаа дараа илэрхийлж байсан. Иргэд ч энэ асуудалд ул суурьтай, ухаалаг тэвчээртэй хандах нь чухал юм. Газрын асуудлыг газраас нь хөндийрүүлэн хөөрөгдөж, газрын төлөө хийсэн хоосон дажин, утга учиргүй өрсөлдөөн бохир бизнес болгохыг оролдох нь гоомой явдал болно. Асуудлын гол нь иргэд газраа ухаалаг, соёлтой эзэмших шинэ харилцааг төлөвшүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж амьдрал ахуйгаа дэвжээх шинэ боломж, нөхцөл бүрдүүлэхэд оршиж байгааг зөв ойлгон.зөв хэрэгжүүлэх нь чухал байна. Засгийн газраас энэ талын хууль журмыг нийтэд ил тод хүртээмжтэй сурталчилж иргэд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарахгүй бол үл ойлголцохын мананд хүмүүс төөрөлдөх нь холгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw