МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П оруулалтыг тэтгэж эдийн засгийн өсөлтийг хангахад доривтой үүрэг гүйцэтгэх болно. Хөдөө орон нутаг санхүүгийн үйлчилгээнээс хүртэх бололцоог нэмэгдүүлэх шаарддагатай. Түүнчлэн, гадаад төлбөр тооцоо бэлэн мөнгөний төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй. Банкны тогтолцоог найдвартай үр ашигтай болгохын тулд банкны хувьчлалыг хийж түүнд гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах нь зүйтэй. Валютын нөөцийг нэмэгдүүлж төгрөгний гадаад валюттай харьцах ханшийг харьцангуй тогтвортой байлгах инфляцийг бууруулах үүргээ Монголбанк хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Нэгэнтээ бий болсон макро эдийн засгийн тогтворжилтын хандлагыг улам бататгавал зохино. Эрхэм хүндэт нөхөд өө! Манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралын i-ол баримт бичгүүдийг нягт нямбай хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн санаа бодлыг тусгаж боловсруулах тэдгээрийг бодитой хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Шинэ зууны гараагаа сайн эхэлцгээе. Гараа сайн бол бариа сайн.10 Чуулганьп' хааж Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2001.02.02 Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Монгол Улсын Их Хурлыг сонгох гурав дахь удаагийн сонгуулиар ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж байгуулсан Улсын Их Хурлын 2000 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, өмнө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлээд байна. Тус чуулган 2000 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажлын 89 хоног үргэлжилсний дотор чуулганы нэгдсэн хуралдаан 29 удаа, Байнгын болон дэд хороодын хуралдаан давхардсан тоогоор 100 шахам удаа хийж хуралдсан нь парламентын үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан төдийгүй чамгүй ажил амжуулсан дүн мэдээ гарч байна. Энэхүү чуулган нь цаг хугацааны хувьд нэгэн зуун, нэгэн мянганы эхлэл, төгсгөлийн зааг үеийг хамаарч, улмаар 3 дахь удаагийн сонгуулийн Улсын Их Хурлын анхных нь ээлжит чуулган байснаараа өвөрмөц онцпогийг агуулж улс орныхоо хөгжил дэвшлийн шинэ үеийг тодорхойлсныг товчоор хэлбэл, ирээдүйд чиглэсэн их ажлын эхлэлийн үеийн чуулган болж өндөрлөлөө. Чуулганы хугацаанд нийт 105 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж баталсны 30 нь шинээр баталсан хууль, 28 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, 46 нь цаг үеийн асуудлаар гаргасан тогтоол, шийдвэрүүд байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw