198 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хатуу хучилттай авто зам барьж байгаагүй бол 2000-2003 онд гадаад дотоодын хөрөнгөөр нийт 292 км хатуу хучилттай авто зам шинээр барьж ашиглалтад өгсөн нь жилд дунджаар 100 орчим км зам баригдсан гэсэн үг юм. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. 2003 оныг оруулаад өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2000 гаруй км цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам барьж 36 сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй холбосон бөгөөд ирэх онд шинээр 7 сумыг хамруулахаар төлөвлөж байна. Ингэснээр манай Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд нийт 43 сум, суурин газар эрчим хүчний төвлөрсөн системтэй холбогдоно. “Буман нарны гэр” хөтөлбөрийн хүрээнд 2000-2004 онд бид 30000 гаруй мянган малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж, энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлэх болно. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 10 гаруй аймаг, 28 сум, суурин газарт 2000 км урт шилэн кабель тавьж, нилээд хэдэн аймгийн холбооны сүлжээг тоон системд шилжүүлснээр энэ онд багтаан бүх аймаг хөдөлгөөнт холбоогоор харилцдаг болж, интернэтийн сүлжээнд холбогдож байна. Үүний үр дүнд 1999 онд гар утас хэрэглэгчдийн тоо 40 орчим мянга байсан бол 2003 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 260,0 мянга болж 6,5 дахин нэмэгдлээ. Ийнхүү дэд бүтцийн чухал хэсэг болох холбоо харилцааг сайжруулах, мэдээллийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлж бангаад иргэд сэтгэл хангалуун байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг, дотуур байр, хөдөөгийн соёлын төвийн барилгыг засварлах, шинээр барих чиглэлд ихээхэн ахиц гарч, дотуур байрны зардлыг төр хариуцаж, олон хүүхэдтэй болон ядуу өрхийн хүүхдэд хичээлийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олгодог болсноор сургууль завсардалт тогтвортой буурч байна. Сургуулийн насны хүүхдийн сургуульд хамрагдалт 1999 онд 80,2 хувьтай байж, 110 гаруй мянган хүүхэд сургууль завсардаж, дотуур байранд 19,6 мянган хүүхэд сууж байсан бол, 2003 оны байдлаар сургуульд хамрагдалт 90,0 хувьд хүрч, дотуур байранд 35,6 мянган хүүхэд сууж, сургууль завсардсан хүүхдийн тоо 60 шахам мянгаар буурчээ. Нэг сурагчид ногдох хувьсах болон дотуур байрны зардлыг жил бүр нэмж олгож байна. Зөвхөн энэ онд гэхэд хичээлийн болон дотуур байрыг барих, засварлахад 10,3 тэрбум төгрөг зарцуулсан нь 1996-2000 оны бүтэн дөрвөн жилтэй харьцуулахад 1,2 тэрбумаар давлаа. Эдүгээ оюутан залуучуудын гуравны нэг нь төрийн сургалтын сангаас дэмжлэг авч байна. 2003 онд буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр төрөөс тусламж авч буй оюутны тоо 2000 оныхоос 1,5 дахин нэмэгдсэн ба сүүлийн 3 жилд 110 гаруй мянган оюутан энэ арга хэмжээнд хамрагдсаны 67,6 хувь нь буцалтгүй тусламж авчээ. Цаашид бүх шатны сургуульд олгож буй боловсролын чанарыг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын стандартыг өөрчилж,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw