Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 41 үйлдвэрүүдэд нэмэлт бэрхшээл үүсгэх талтай гэдгийг бодолцох тооцох учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч урьд өмнө нь Улсын Их Хуралд хандаж хэлсэн үгүүддээ импортыя гаалийн татварыг ялгавартай тогтоох, тухайлбал, дотооддоо үйлдвэрлэж, оруулж болох бараанд импортын гаалийн татвар ногдуулж, харин дотоодод огт үйлдвэрлэдэггүй бараа болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, материал, түүхий эд сэлбэг хэрэгслэлийг түүнээс чөлөөлж болох юм гэсэн санааг хэлж байсан. Одоо ч ийм байр суурьтай хэвээр байна. Далд эдийн засгийг аль болохоор ил болгож, аж ахуй нэгж бүр иргэн бүрийг татвараа бүрэн цаг хугацаанд нь төлдөг болгох нь татварын орлогыг нэмэгдүүлэх томоохон эх сурвалж мөн. Ийм нөхцлийг бүрдүүлэхийн тулд хоёр талтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Нэг талаас аж ахуйн нэгжийн татварын ачааллыг алхам алхмаар хөнгөвчилж, хэвийн ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэнддарамт болохгүй байх тийм хэмжээнд татварын хувь хэмжээг тогтоох нь зүйтэй юм. Ингэсэн нөхцөлд татвар төлөгчид ухамсраараа татвараа төлөх болно. Нөгөө талаас ашиг орлогоо нуун дарагдуулж татвараас зайлсхийх нөхцөл, бололцоог хаах хэрэгтэй. Эл зорилгоор кассын машин, онцгой албан татварын тусгай тэмдэг хэрэглэх нягтлан бодох, бүртгэлийг чанаржуулах, хөндлөнгийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, банкуудыг найдвартай болгож төлбөр тооцоог бэлэн бусаар хийх зэрэг олон талт арга хэмжээ авах шаардлагатай. Татвар хураалтыг зүгширтэл нь татварын цагдаа бий болгон ажиллуулж болох юм гэдгийг би Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт дээр хэлсэн. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, татвар төлөлт, төсөвт байгууллагын төсвийн зарцуулалтанд тавих хяналт шалгалтыг дээд зэргээр төгөлдөржүүлж чангатгах хэрэгтэй. Эл зорилгод хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт хэвлэлийн боломжийг дүүрэн ашигламаар байна. Далд эдийн засаг, төсвийн луйвар, төсвөөр хувийн бизнес хийж буй хууль бус үйлдлийг илчилбээс нууж дарагдуулж байсан хөрөнгө мөнгөний тодорхой хувь хэмжээгээр чөлөөт хэвлэлийнхнийг урамшуулж байх эрх зүйн боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингэснээр татвар төлөлт, төсвийн зарцуулалтанд дэвшил гарах төдийгүй эдийн засаг нийгэм эрүүлжихэд тус нэмзртэй болно. Цаашдаа аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын шатлалыг арилгаж нэг зохистой хэмжээнд тогтоох асуудлыг судалж үзэхийг санал болгож байна. Одоогоор манайх хоёр шатлалтай татварын тогтэлцоотой бөгөөд жилийн орлого нь 100 сая төгрөгнөөс давсан бол илүү татвар төлөх хуультай. Энэ нь зарддаа янз бүрийн аргаар нэмэн орлогоо буу!уулах, аж ахуйн нэгжүүд хуваагдаж, жижигрэх зэргээр татвараас зайлсхийх нөхцлийг бүрдүүлж байна. Татварын ийм ангилал нь яваандаа эдийн засаг томорч хөгжихөд ч саад тотгор болж мэдэх юм. Орлогын татварыг нэг шатлалтай болгож, хувь хэмжээг бууруулбал томоохон аж ахуйн нэгжүүдээс төвлөрсөн төсөвт оруулах орлого багасч,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw