МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 135 үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангахын төлөө ихээхэн чармайлт гаргаж ажиллах ёстой. Түүнчлэн Монголбанкны дотоод үйл ажиллагаанд зөвшилцлийн механизмыг бий болгох нь өнөөгийн шатанд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар иргэд хөрөнгө, мөнгөө нэгтгэж, хадгаламж зээлийн хоршоо байгуулах, хөрөнгийн богино эргэлтийн хэрэгцээг хангах, жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн шуурхай дэмжлэг үзүүлэх зэрэг хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн тулгамдсан зарим чухал асуудлыг эрх зүйн хувьд зохистой шийдэх болно. Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж зээл тусламжийн хуваарилалт, зарцуулалт, үр ашгий нь дээшлүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал энэ удаагийн чуулганы анхаарлын төвд байх болно. Энэ намрын чуулганаар Арбитрын тухай, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийн олон улсын худалдааг зохицуулах тухай, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бутээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай, Хоршооны тухай, Аудитын тухай хуулиудад зах зээлийн эдийн засгийн харилцааны өөрчлөлт, хөгжлийг тусгасан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах юм. Эрүүл мэндийн чиглэлээр Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Мансуурлын хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулиудын төслийг тус чуулган хэлэлцэн батлах болно. Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж орчин үеийн дэлхийн нийтлэг жишгийн түвшинд хүний эрхийг бүх талаар хангах урт хугацааны төрийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Мөн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Энэ чуулганаар Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулж Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах болно. Эдгээрийн бодлогын хувьд өмнө батлагдсан хуулиудын шууд залгамжлал болж байгаа учраас агуулгын нарийн уялдаа, хэрэгжих механизмын зохицуулалт зэрэг нарийн шинжилгээ шаардаж байгаагаараа онцлогтой юм. Хуулийн дагуу Монгол Улсын 2003 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2003 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Төрөөс мөнгөний талаар 2003 онд баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална. 2003 оны төсвөөс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Олон улсын банк, санхүүгийн байгууллагын өмнө Монгол улсын хүлээсэн үүргийн биелэлт олон талаар шалтгаалах учраас бид тун нухацтай хандах ёстой.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw