144 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн vt 2002.10.01 УИХ-ын дарга, Эрхэт гишүуд ээ! Засгийн газрын гишүуд ээ! Ноёд хатагтай нар аа! Манай Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа бодит биелэл болгох үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн эрчимжүүлж 2002 оны бодлогын зорилтуудыг амжилттай шийдвэрлэн 2003 оны шахуу ажлыг эхлүүлэх бэлтгэл үйл ажиллагаа явуулж байгаа онцлог үед Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа тохиож байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтолбөрт тусгагдсан улс орны макро эдийн засгийн тогтворжилтыг бий болгож, цаашид улам гүнзгийрүүлэх зорилт тууштай хэрэгжиж байна. Энэ оны эхний 8 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн эдийн засгийн тогтворжилт улам баталгаажиж байна гэж дүгнэж болохоор байна. Хэрэглээний үнийн индекс буюу инфляц өнгөрсөн оны эцсээс 0.6 хувиар, 7 дугаар сараас 3 хувиар тус тус буурсан байна. Ийнхүү инфляц оны эхнээс 0.6 хувиар буурсан нь 1991 оноос хойш ажиглагдсан инфляцийн хамгийн бага түвшин юмаа. Төсвийн урсгал тэнцэл 16.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. 2002 оны эхний 8 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 11.3 хувиар, үүний дотор боловсруулах салбарын үйлдвэрлэл 39.9 хувиар өссөн байна. Энэ нь манай эдийн засгийн бүтцийг сайжруулж, ирээдүйд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол салбар тогтвортой сэргэж, эхэлж байгааг харуулж байна. Үндэсний статистикийн мэдээндтусгагдсанаар аж үйлдвэрийн 170 орчим нэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийнх нь хэмжээ өнгөрсөн оны эхний 8 сарын дүнтэй харьцуулахад өссөн буюу өмнөх жилийн түвшингээс буураагүй байна. Эдийн засгийн өөр нэг чухал үзүүлэлт болсон банкинд итгэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын итгэл дээшилж байгаа нь түүнд төвлөрөөд байгаа төгрөг болон валютын хадгаламжийн хэмжээ тогтвортой өсч байгаагаас харагдаж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж 2002 оны 6 дугаар сард 2000 оны 6 дугаар сартай харьцуулбал 2.6 дахин, гадаад валютын хадгаламж 1.8 дахин өсөөд байна. Арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгох зээлийн хүү ч буурч, банкуудаас олгогдож байгаа түүний дотор хувийн хэвшилд олгож байгаа зээлийн хэмжээ улам бүр өсч байна. Банкны нийт зээлийн 85 хувийг хувийн хэвшилд олгоод байгаа бөгөөд 2000 оны сонгуулиас өмнө нийт олгосон зээлийн 50 гаруй хувийг эзэлж байсан чанаргүй зээлийн хэмжээ о.доо 8.2 хувь болтлоо буураад байна. Энэ хугацаанд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт эрх зүйн орчинг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw