152 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Төсвийн байгууллагын удирдпага, санхүүжилтийн хуулийн дагуу улс орны төсөв, санхүүгийн төлөвлөлтийг дунд хугацааны хүрээнд, орон нутгийн болон улсын төсвийг бүхэлд нь хамруулан нэг түвшинд авч үзэж төсвийн санхүүжилтийг шинэ зарчмаар төлөвлөснөөрөө онцлог бүхий Монгол Улсын 2003 оны Төсвийн хуулийг УИХ хуулиар тогтоосон хугацаанд нь батлан гаргалаа. Төсвийн хуулиар Монгол Улсын төсвийн орлогыг 455.5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 558.2 тэрбум төгрөгөөр, төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 102.6 тэрбум төгрөгөөр, урсгал тэнцлийн нийт ашиг 27.6 тэрбум төгрөг байхаар баталсан. Монгол Улсын 2003 оны Төсвийн хуулийг хэлэлцэн батлах үеэр хөрөнгө оруулалтын болон татварын бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж татварын тэгш, шударга байх зарчмыг хангах, улмаар татварын бааз суурийг өргөжүүлэн татварын орлогын бүрдүүлэлтийг сайжруулах, нэгжид ногдох татварын ачааллыг багасгах, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг адил урамшуулах нөхцөлийг бий болгох, мөн татварын тайлан тооцоог оновчтой болгох чиглэлээр татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь төсвийн хуулийн шинэ зарчимтэй уялдан зохицсон юм. Мөн төсвийн шуурхай зохицуулалт хийх шаардлагыг үндэслэн 2003 онд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн УИХ-ын шийдвэрийг батлан гаргалаа. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын төсвийн тухай хуулийг баталснаар төсөв санхүүгийн харилцааг бүхэлд нь өөрчлөн боловсронгуй болгох эрх зүйн орчныг бүрдүулж өглөө. Дээрх хуулийг мөрдөж эхлэхтэй холбогдуулан цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хамарсан 74 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан нэг үг, нэр томъёоноос эхлээд бүхэл бүтэн бие даасан хууль хүртэл төсөв, санхүүгийн удирдлага, зохион байгуулалтын хүрээний олон төрлийн харилцааг шинэ хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчиллээ. Төрийн байгууллагаас төсвийн байгууллага, албан тушаалтны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны үр дүнд аудит хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн аудитын тухай хуулийг баталлаа. Ингэснээр Төрийн хянан шалгах хороо Төрийн аудитын байгууллага болон өөрчлөгдөж улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн ба орон нутгийн өмчит болон тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт гарган холбогдох байгууллагад танилцуулах чиг үүрэгтэй Ерөнхий аудиторын тогтолцоогоор ажилладаг байхаар хуульчиллаа. Төрийн аудитын тухай хуулийг баталсантай уялдаж Төрийн хяналт, шалгалтын хуулиар зохицуулж байсан төрийн хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоо болон Засгийн газрын дотоод /мэргэжлийн/ хяналт, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тавих
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw