Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 197 1995 оны зэрэгцүүлэх үнээр 166,3 тэрбум төгрөгт хүрч түүний дотор боловсруулах салбарынх өнгөрсөн оны мөн үеэс 4,3 хувиар өслөө. Үйлдвэрлэл нь олон жил дараалан буурч байсан энэ салбар дахь эрс өөрчлөлт эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг хангаж байна. ДНБ-д төсвийн алдагддын эзлэх хувь 1999 онд 12,2 байсан бол, 2003 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6 орчим хувь болж тулгамдсан өр эрс буурч, төсөв санхүү эрүүлжиж байна. 2000 оны 8 сард манай Засгийн газар байгуулагдах үед төсвийн тулгамдсан гадаад, дотоод өр 137,0 тэрбум төгрөг байсан билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ өрийг 2,5 дахин бууруулж чадлаа. Өнөөдөр хугацаа хэтэрсэн, хүү торгуульд орсон тулгамдсан өргүй болоод байна. Он дуусталхи хугацаанд 10 гаруй тэрбум төгрөгийн өрийг нэмж барагдуулах болно. Хэрвээ ийм их хэмжээний өрийг1 өвлөж аваагүй бол бид өр дарахад зарцуулсан хөрөнгө мөнгөөр олон асуудлыг шийдвэрлэж, ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэхэд илүү бодитой зүйл хийх байлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал ашиг 2002 оны гүйцэтгэлээр 54,4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс давж биелсэн бөгөөд энэ онд ч ашигтай гарах урьдчилсан тооцоо гарч байна. 2003 оны эхний 8 сарын байдлаар улсын төсвийн нийт тэнцэл 25,3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17,7 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд харин урсгал тэнцэл 46,5 тэрбум төгрөгийн ашигтай байна. Улсын төсвийн нийт тэнцлийн алдагдлыг төлөвлөсөн түвшинд хадгалж олон улсын банк, санхүүгийн байгууллагаас тавьж буй зөвлөмжийг ийнхүү ханган ажиллаж байна. 1999 онд төсвийн урсгал тэнцэл алдагдалтай гарч хөрөнгө оруулалт хийх эх үүсвэр ихээхэн дутагдалтай байсан бол 2003 оны урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвөөс 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Эдийн засгийн таатай орчин бүрдсэний үр дүнд хувийн хөрөнгө оруулалт ч мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Жишээ болгон ганцхан баримт хэлэхэд, 1999 онд 350 орчим айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2000-2003 онуудад жил бүр үүнээс 2-3 дахин их, шинэ технологиор баригдсан орон сууц ашиглалтад орж байна. Зөвхөн энэ онд гэхэд 1500 гаруй айлын, түүний дотор ахмад настан болон төрийн албан хаагчдад зориулсан 260 айлын орон сууцны барилга ашиглалтад орно. Эдийн засгийн өсөлт, сэргэлтийн явцад ажлын байрны тоо нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин дээшилж, албан ёсны ажилгүйдлийн түвшин 2002 оны эцэст 3,4 хувь буюу хамгийн бага түвшинд хүрлээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зохион байгуулалтьш үндсийг бүрдүүлж, бүс нутгийн хөгжлийн тулгуур төв хотуудыг тогтоон, тэдгээрийг газар зүйн байршлынх нь дагуу улсын дотоод болон гадаад зах зээлтэй холбосон дэд бүтцийг бий болгох, авто зам тавих ажил эрчимтэй хэрэгжиж байна. “Мянганы зам” төсөл нэгэнт бодит зүйл болж амжилттай хэрэгжиж байгаад иргэд сэтгэл нэн ханамжтай байна. 1999 онд авто замын их засвар арчлалтад хөрөнгө зарцуулан шинээр ганц ч км

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw