146 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарал хандуулах, төр засгийн байгууллагуудад байсаар байгаа хүнд суртлыг арилгах зэрэг асуудлуудыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд гараад байгаа бодит ололт амжилтуудыг чамлах үндэс байхгүй, товчхон хэлбэл өнөөгийн төр засгаас шалтгаалах ажил өөдрөг, бүтэмжтэй байгаа, харин улс орон, ард иргэдэд маань та биднээс үл шалтгаалах саад бэрхшээл тохиолдож Засгийн газарт хүндхэн ачаа болж байна. Засгийн газрын үйл ажиллагаа нь ард түмний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, итгэл дэмжлэг дээр тулгуурлаж байгаа тул амжилттай хэрэгжиж байгаа юм. Нөгөө талаар Засгийн газар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлж чадах, томоохон арга хэмжээнүүд тухайлбал, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, өөрийн орны хөгжлийн ирээдүйн гол тэнхлэг болох «Мянганы зам»-ыг барьж байгуулах, нар, салхи, ус, дулааны хосолсон эх үүсвэрээс бүрдсэн эрчим хүчний бүтцийг бүрүүлэх, сум, багийг холбоожуулах зэрэг бүтээн байгуулалтын шинж чанартай, улс орны маань хөгжил дэвшлийг түргэтгэх учиртай ихээхэн ач холбогдолтой алхмуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа нь ч Засгийн газарт ард түмний итгэл итгэл ийг улам нэмэгдүүлж байна гэж хэлж болох юм. Үүнийг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн УИХ-ын нөхөн сонгуулийн үр дүн ч бас давхар нотолж өглөө. Энэ итгэлийг цаашид баттай авч явах үүрэг, хариуцл ага өнөөгийн төр засагт ногдож байна гэдгийг бид сайн ойлгож байгаа. Орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг сайжруулах зорилгоор анх удаа манай улсын бүх багийн засаг дарга нарын зөвлөлгөөнийг 8 аймагт бүсчлэн зохион байгуулсан нь шинэлэг бөгөөд ажил хэрэгч үр өгөөжтэй ажил боллоо. Бид ард иргэдээс дунд доод шатны албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь шуурхай болгох талаар шүүмжлэл, санал гомдол хүлээн авч байгаа нь үнэн. Засгийн газар эдгээр албан тушаалтнууддаа алдаа дутагдал гаргавал хариуцлага тооцно гэсэн зарчим барьж ажиллаж байгаа. Нөгөө талаар тэдгээр албан тушаалтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурал, Засгийн газрын явуулж байгаа бодлогын арга хэмжээнүүдийн талаар бодит мэдээлэл өгөх, тэдэнтэй байнгын холбоотой ажиллаж баймааж ажил нь ард иргэдийн маань хүссэнчлэн сайжирна гэдгийг бид гүн гүнзгий ойлгож байгаа учраас семинар сургалтын ажлыг зохион байгуулж байгаа юм. Төрийн боловсон хүчний бодлогыг сэргээх, цэгцлэх, ялангуяа хөдөө ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаж хөрөнгө зарцуулж сум болгоноос тус бүр 2 залуу, нийт 700 орчим залууг сонгон шалгаруулж Төрийн албаны менежер мэргэжлээр сургаж эхэллээ. Өнгөрсөн 7 дугаар сард Монголд хандивлагч орнуудын уулзалт Улаанбаатар хотод үр дүнтэй болж 2002 оныг хөрөнгө оруулагчдыг дэмжих
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw