МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 75 хядах ажиллагаатай тэмцэх талаар НҮБ-ын онц тусгай чуулганыг дээд хэмжээнд нэн яаралтай хуралдуулах саналыг дэвшүүллээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцээд Засгийн газраас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа болон цаашид авах арга хэмжээтэй танилцаж тодорхой зөвлөмж гаргалаа. Хуралдаанаар олон улсын алан хядах үйл ажиллагаа нь газар зүйн байрлалаас үл шалтгаан олон улсын аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах болсныг тэмдэглээд ард нийтээрээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, олон улсны алан хядах үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх ажлыг дотоодын хүч бололцоог дайчлан хэрэгжүүлэх, энэ чиглэлээр олон улсын хэмжээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, хямралт байдал үүссэн тохиолдолд төр, засгийн байгууллагуудын зүгээс авах арга хэмжээний зохион байгуулалт, уялдаа холбоог боловсронгуй болгох арга хэмжээ авах, төрийн холбогдох байгууллагуудад мэдээллийн чадавхийг сайжруулах, АНУ болон гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо. Зарим ЭСЯ- дыг тухайлбал, АНУ-ын ЭСЯ-нд ажилладаг хүмүүсийг болон дэд бүтцийн салбарын зарим объектуудыгхамгаалалтад авах, мөн сэжигтэй этгээдүүдийг хяналтанд байлгах зэрэг ажлыг зохион байгуулсан болно. АНУ-д байгаа монгол иргэдийн талаар бид мэдээжийн хэрэг санаа зовж байгаа, одоогийн бидний авсан мэдээллээр энэ аюулт халдлагад өртсөн монгол иргэний тухай мэдээлэл байхгүй байгаа, энэ хэвээр байх болов уу гэж найдаж байна. АНУ-д суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газарт тэнд байгаа монгол иргэдэд туслах, эрх ашгийг нь хамгаалах талаар нэмэлт үүрэг өгөөд байна. Эл үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ард түмэндээ хандаж үг хэлсэн бөгөөд энэхүү алан хядах үйл ажиллагаа нь эцсийн дүнд соёлт хүн төрөлхтний эрхэм дээд үнэт зүйл болсон ардчилал, эрх чөлөөнд зэрлэгээр халдсан гэмт үйлдэл юм гэдгийг цохон тэмдэглээд алан хядагсдын халдлагад өртөн бэртэж гэмтсэн, шархадсан хүмүүс Монгол Улс бололцооны хирээр туслахад бэлэн байгааг илэрхийлэн энэхүү аймшигт хэрэг явдал нь дэлхийн улс гүрнүүд, сайн санаат хүн ард болон ухаан, бололцоо, хүчээ нэгтгэж ийм аллага хядлагыг цаашид дахин хэзээ ч гаргуулахгүй байхын төлөө шийдвэртэй тэмцэх нь зайлшгүй шаардлагатай болсныг дэлхий нийтэд харуулж байгааг тэмдэглэсэн билээ. Улсын Их Хурал дэлхий дахиныг цочроосон мэдээг хүлээн авмагцаа Улсын Их Хурлын дарга дээр УИХ-ын Байнгын Хороодын дарга нар болон Тамгын газрын удирдлага хамтран зөвлөлдөж Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Хуралдаанаар авч хэлэлцсэн алан хядагчдын бүлэглэлийн АНУ-д үйлдсэн гэмт явдлын талаарх мэдээлэл, үүнтэй холбоотой гаргасан зөвлөмжийн талаар танилцуулсан. Үүссэн нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Их Хурал хуралдаж шаардлагтай асуудлыг цаг алдалгүй хэлэлцэхэд бэлэн байгааг Улсын Их Хурлын дарга миний бие онцлон тэмдэглэсэн юм. Мөн өдөр дарааллан Улсын Их Хурын АБГБ-ын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw