Монгол улсын парламент - боть 2

108 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П байгууллагын чиг үүргийг төрийн зүгээс хөндлөнгийн /аудитын/ хяналт тавих чиглэлээр тодотгон Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд өөрчлөлт оруулах болно. Аливаа бодлого үйл ажиллагаа боловсон хүчнээр дамжиж бодит ажил болдог хөдөлбөргүй үнэнийг үндэс болгож засаг төрийн төв байгууллагын аппаратаас эхлээддунд, доод шатандчадварлаг, мэрэгшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх шаарддага байна. Монголын төрийг авилгал, хээл хахуулиас хамгаалж, ийм үзэгдэлтэй тууштай тэмцэх нь эдийн засаг, улс төр, нийгэм-сэтгэл зүйн олон сайн үр дагавартай төдийгүй төрийн алба бүхэлдээ эрүүл саруул байх суурь нөхцөл мөн. Энэ ноцтой үзэгдлийн тухай бид бүр 90-ээд оны дунд үеэс л ярьж эхэлсэн боловч өнөөдөр хүртэл ерөнхий шүүмжлэл, ганц нэг судалгаанаас цааш хэтэрч чадаагүй байна. Нийгэмд ийм уршигтай үзэгдэл газар авсаар, олон нийт түүнийг шүүмжлэн эсэргүүцсээр байхад Улсын Их Хурал шийдэх ёстой асуудлаа хойш тавин хүлээгээд байж таарахгүй. Энэ зорилгоор авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлах асуудал УИХ-ын онцгой анхааралд байгаа болно. Төрийн албан хаагчдын зүгээс хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх явдлыг арилгах талаар олон түмэн өндөр шаардпага тавьж байхад төрийн алба, түүний ажилтнууд знэ чиглэлээр төдийлэн санаачлага гаргаж ажиллахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байна. УИХ Аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргахдаа урьд өгч байсан зөвшөөрлийн тоог бараг хоёр дахин хорогдуулсан, Засгийн газар энэ талаар тодорхой арга хэмжээ авсаар байгаа боловч амьдрал дээр байдал олигтой өөрчлөгдсөнгүй. Улсын Их Хурал Төрийн албаны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төрийн байгууллагын ажилтнууд мэрэгшсэн, тогтвортой байх зарчмыг хэвээр хадгалахын зэрэгцээ дээр дурьдсан шинээр тавигдаж буй шаардлагуудыгтусгаж, төрийн албыг идэвхитэй шуурхай ажилладаг, ёс зүйн хувьд цэвэр байлгах, ажил хэрэг, мэргэжил, мэргэшлийн талаар чадваржуулах чиглэлийг тууштай баримтлах болно. □Иргэний нийгмийн төлөвшилд төрийн бус байгууллагууд шийдвэрлэх үүрэгтэй байдгийгхэн хүнгүй сайн мэдэх билээ. Өнөөдөр манайд 2500 шахам төрийн бус байгууллага ажиллаж буй мэдээ бий. Энэ олон байгууллага хэрхэн яаж ажиллаж, нийгэм, иргэддээ ямар үйлчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ? гэдэг дээр нухацтай бодох зүйл бий гэж үзэж байна. Төрийн ачааг хөнгөлж, нийгэм, иргэддээ тус болж иргэний нийгэмд үүргээ сайн биелүүлдэг байгууллагыг төр дэмжиж, аль болохоор хамтран ажиллах ёстой. Харин гэрчилгээ, данснаас өөр юмгүй, бланк тамгаа ашиглаад гадаадын төслөөс хэдэн мөнгө олж авахын төлөө өрсөлддөг, төсөл аваад олигтой юм хийдэггүй, эсвэл төрийн бус байгууллагаа хувийн бизнесийн зорилгоор ашигладаг зохисгүй үзэгдэл их газар авчээ. Бас зарим төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хэт улс төржиж, нийгэмдхагарал бий болгон улмаар хүмүүсийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw