МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И 185 Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа, үндэслэл, гэрээний нөхцлийг боловсронгуй болгох, цалин хөлс олгох зарчмыг баталгаажуулах, баяр, амралтын өдрийг шинэчлэн тогтоох, хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог оновчтой болгох, хамтын гэрээтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх зарчмыг нарийвчлан тодруулах зэрэг өргөн хүрээтэй харилцааг эрх зүйн хувьд зохицуулж өгөв. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр батлагдсанаар архидан согтуурах явдалтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архины зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн орчин үндсэндээ бүрдэж байгаа юм. Мөн согтууруулах ундааны зах зээлийн зохистой орчинг бий болгох, түүнийг зөв боловсон хэрэглэх талаар олон нийтийн ойлголт мэдпэг, архи, согтууруулах ундааны хэрэглээнд хандах тэдний хандлага, хүмүүсийн зан үйлийг өөрчлөн зүгшрүүлэх замаар иргэдэд эрүүл. ухаалаг аж төрөх ёс заншил, зан үйлийг төлөвшуүлж, архидалтаас үудэлтэй өвчин эмгэг, осол гэмтэл, гэмт хэрэг, хүчирхийлэл, тэдгээрээс шалтгаалсан хүн амын нас баралтыг бууруулахад бодлогын энэ цогц шийдвэр чухал хөшүүрэг болно гэж үзэж байна. Гэр бүлийн амьдралын түвшинг дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх замаар монгол хүний хөгжлийг дэмжих эрхэм зорилго бүхий Монгол Улсын терээс гэр бүлийн хөнклийн талаар баримтлах бодлого, Хүүхдайн эрхвйг хамгаалах талаар Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцийн үзэл санааг үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх, онцгой болон хүнд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийг өргөтгөх, хүүхдэд нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг төрөөс уялдуулан зохицуулах чиглэлээр Хуухдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон эрх зүйн шуурхай зохицуулалт шаардсан бусад олон хууль, бодлогын баримт бичгүүд, хэд хэдэн олон улсын гэрээ хэлэлцээрийг соёрхон баталснаараа УИХ-ын энэ удаагийн хаврын чуулган манай парламентын түүхэнд зохих байр сууриа эзлэх болно. Эрхэм гишууд ээ, Та бид энэ удаагийнхаа чуулганаар УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв байгуулах чухал шийдвэр гаргалаа. Үүнийг бид УИХ-аар батлан гаргаж буй хууль, бодлогын баримт бичгийн шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх, хуулийн сурталчилгаа, хэрэгжилт, хуулийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад онцгой учир холбогдолтой бодлогын шийдэл гэж үзэж байна. УИХ-аас гаргаж буй шийдвэр, төрийн бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаанд т үшиглэнэ гэдэг бол их өвөрмөц зарчим, хандлага шаардд.аг зүйл ээ. Бид шинжлэх ухаан гэхээр л томоохон онол, суурь судалгааны нээлт,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw