Монгол улсын парламент - боть 2

22 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П талаар хэлж ярьж болно, шийдэж томъёолж болно, харин амьд ажил болгож үр дүнд хүргэх хэцүү гэдгийг цохон тэмдэглэж байна. Иймээс эл чуулган, түүний үйл ажиллагааТа биднээс үлэмжхэн хүч чармайлт, бүтээлч ажиллагаа, шинэ арга барилыг шаардах болно гэдгийг дахин онцлон тэмдэглэж байна. Ард түмний хүсэн хүлээсэн бөгөөд улс оронд маань тулгарч буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх өндөр хариуцлагыг Та биднээс сонгогч түмэн хүсэн хүлээж байна. Бидэнд “Алд бие мину алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алдраг” гэсэн их Чингисийн сургааль үг эрхэм чухаг санамж болно хэмээн бэлэгшээж байна. Эрхэм гишууд ээ! Монгол Улсын Их Хурлын 2000 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. 7 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлогч Н.Багабандийн хэлсэн үг 2000.10.02 Монгол Улсын Их Хурлын дарга аа! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Засгийн газрын гишууд, Хатагтай, ноёд оо! Өнгөрсөн зуны сонгуулийн үр дүнд бүрэлдэн байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд 80 жилийн түүх, туршлагатай, шинэчлэгдэн хөгжсөн МАХН дийлэнх олонхи болж, ирэх 4 жилд улс орноо удирдан залах эрхийг сонгогч олноосоо авлаа. Ард түмэн сонгосон Их Хуралдаа асар их итгэл ногдуулсан тэр хэмжээгээрээ сайн үйлс бүтээж, сайхан ирээдүйг цогцлуулахыг хүсэн хүлээж байна. Энэхүү өндөр итгэлийгТа бүхэн дааж чадна гэсэн өөдрөг бодол надад байна. Үе үеийн парламент өөр өөрийн түүхийг бүтээж, улс орныхоо хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан. Энэ Их Хурал Монгол орныхоо түүхэнд зөвхөн сайнаар дурсагдах ул мөрөө үлдээгээсэй гэж төрийн тэргүүн хүсч байна. Улсын Их Хурал хууль тогтоох дээд байгууллагын хувьд нийгмийн харилцааг зохицуулах хуулиудыг хэлэлцэн баталж, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн, ардчилсан төрийн төлөвшлийг хангах нь хийх учиртай гол ажил нь, хүлээх түүхэн хариуцлага нь юм. Ардчилсан ололтыг бататгаж, нийгмийн бүх хүрээнд өрнөсөн ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн хос зорилтыг гүнзгийрүүлэхэд Улсын Их Хурал хөтлөгч хүч нь болж ажиллана гэж итгэж байна. Тэгэхдээ ардчилал, эдийн засгийн шинэчлэлийг үгээр тунхаглан зарлах нь гол бус, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээрээ баталгаажуулан урагшлуулж байх нь чухал билээ. Жинхэнэ ардчилал, үр дүнтэй эдийн засгийн шинэчлэл бидний дотоод дахь үйл ажиллагааны хэм хэмжээ, хэлбэрэлтгүй дагах зарчим байхын хамтаар гадаад түншүүд маань

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw