176 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П зорилтуудыг тодруулан хэлбэл Засгийн газар Мянганы замыг барих ажлыг эрчимжүүлэх болно. Манай ард иргэд Мянганы замыг хэдийнээ хот хөдөөг ойртуулаад зогсохгүй Монгол орны ирээдүйн хөгжил дэвшлийг ойртуулсан зам хэмээн үздэг болсон. Засгийн газар Мянганы замын хүрээнд Бураат, Хашаат, Бөхөн шар, Ухаа чулуут зэрэг давааны зам, Баяннуур, Дашинчилэн, Хангайн даваа, Багануур, Эрдэнэ, Баяндэлгэр чиглэлийн зам, Завхан гол, Турсын хоолойн төмөр болон бетон гүүрийг ашиглалтанд өгөхөөр шамдан ажиллаж байна. Багануур, Өндөрхааны чиглэлийн зам, Идэр, Тэгш, Орхон зэрэг голын гүүрийн ажлыг шинээр эхлүүлэн Улаанбаатараас баруун чиглэлд барьж буй замыг Хангайн даваагаар давуулан Солонготын давуу хүрэх зорилт тавьж ажиллаж байна. Мянганы замтай зэрэгцүүлэн 2002 онд дуусгасан Дархан, Эрдэнэтийн хатуу хучилттай засмал замыг үргэлжлүүлж Булганы төвийг дайруулан Уньтын чиглэлд 140 гаруй км зам барихаар шийдвэрлэсэн. Эрчим хүчний нэгдсэн системийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд энэ жил Засгийн газар Эрдэнэт, Мөрөнгийн өндөр хүчдэлийн шугам тавих, Дерөнгийн усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх, Баянтээгийн дулааны цахилгаан ci анцын хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийхээр телөвлөж байна. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бага, дунд оврын тоног төхөөрөмжийн түрээсийн механизмыг бий болгож хэрэгжуүлэхээр телөвлөж байна. Хот суурин газар, хөдөө орои нутгт ажиллаж байхад ард иргэд маань өвсөө хадаж авах, газар тариалангийн ажил эрхлэх, төмс, хүнсний ногоогоо тарьж хураах, мал аж ахуйгаа эрчимжүүлэх, аялал жуулчлал эрхлэх, барилга байшин барих, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх зэрэгт бага дунд оврын тоног төхөөрөмжийг харьцангуй хямд үнээр түрээслэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг харгалзан Засгийн газар энэ ажлыг хийх гэж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хот суурин газрыг хөгжүүлэх бодлогын дагуу бүсүүдийн төв, улсын статустай хотуудыг хот байгуулалтын шинжлэх ухааны дагуу хөгжүүлэх, тэдгээрийн зураг төлөвлөгөөг гаргах, оршин суугчдад нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг Засгийн газар хийхээр телөвлөж байна. Ингэснээр хөгжлийг Монгол Улсын бүс нутаг бүрт тэнцүү хүргэх, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хүн амьш нутагшил суурьшлыг зөв зохицуулах боломж бүрдэх юм. Засгийн газраас ард иргэддээ урт хугацааны зээлээр өөрийн орон сууцтай болгох арга механизмыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь ард иргэдийн маань тав тухай амьдрах, ажиллах, суралцах нөхцлийг хангахын хажуугаар шинээр ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоог бүрдүүлэх юм. Эдгээр бодлогын шинжтэй арга хэмжээг Монгол Улсын иргэнд газрыг өмчлүүлэх, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн, нийгмийн салбарын хувьчлалын болон, чөлөөт бүсийн тухай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw