Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 179 бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, амралт, сувиллын үйлчилгээ, оюуны багтаамж ихтэй бусад үйлдвэрлэл, үйлчилгээг; Зуун бусэд: уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлалыг; Улаанбаатарын бусэд: оюуны багтаамж ихтэй бүх төрлийн үйлдвэр, үйлчилгээ, олон улсын банк санхүүгийн сүлжээг тус тус тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх явдлыг дунд хугацааны стратегийн зорилтыг хангах үндэс суурь гэж төсөөлж байна. Мөн бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, байгаль, экологийн үнэлгээ, нийгмийн үйлчилгээг хүргэх механизм, жижиг, дунд үйлдвэрийн чиглэл байршил зэрэг нарийвчилсан, цогц судалгааг Засгийн газар хийж, зарим арга хэмжээ авахаар төлөвлөж буй тухай би түрүүн ярьсан билээ. Дээрх баримт бичгүүдийг Улсын Их Хурал нухацтай хэлэлцэн баталж өгнө гэдэгт найдаж байна. Ингэснэээр бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол гол механизмууд үйлчилж эхлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Төр засгаас авилгалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, авилга гарахгүй байх, гавал хариуцлага тооцох хууль эрх зүйн системийг боловсронгуй болгож, төр засгийн бүх шатны байгууллагад хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатай юм. Эрхэт гишууд ээ! Улсын Их Хурлын ээлжит чуулган нээгдэж буй энэ үед олон улсын байдал ээдрээтэй, хүнд хэвээр байна. Иракт болж буй дайн 18 дахь өдрөө үргэлжилж байна. Садам Хусейны дэглэм үй олноор хөнөөх зэвсгэээ устгахыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн удаа дараагийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтээ туйлын хойрго, хариуцлагагүй хандснаас ийнхүү дайн дэгдэж, олон хүний амь нас хохирч байгаад Монголын Засгийн газар гүнээ харамсаж байна. Монгол Улс үй олноор хөнөөх аливаа төрлийн зэвсгийг устгахын төлөө олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн тууштай тэмцэж байдаг орны хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Иракийн үй олноор хөнөөх зэвсгийг устгах талаар гаргасан шийдвэрүүдийг дэмжиж ирсэн юм. Ийм учраас АНУ-ын санаачилсан “Иракийг үй олноор хөнөөх зэвсгээс ангижруулах эвсэл”-д хуулийн дагуу нэгдэн орохоор шийдвэрлэж, бүс нутаг, улмаар дэлхий дахинд учирсан аюул заналыг арилгах эрхэм үйлсэд дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Энэ бол цэрэг-улс төрийн холбоо биш бөгөөд Монгол Улсын хувьд Иракт үй олноор хөнөөх зэвсэг байх ёсгүй гэсэн дэлхийн хамтын нөхөрлөлийн нийгэмлэгийн байр суурийг дэмжиж буй улс төрийн байр суурь юм. Бид Иракт дахь дайн аль болох богино хугацаанд дуусахыг хүсч, иракийн ард түмэн улс орондоо иргэний ардчилсан нийгэм цогцдоон байгуулж, амгалан тайван амьдрана гэдэгт найдаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw