188 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П УЛСЫН ИХХУРЛЫН 2003 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн vr 2003.10.01 Эрхэт хундэт Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Хатагтай ноёд оо! Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааны долоо дахь удаагийн ээлжит чуулганыг эхэлж байна. Төлөвлөж боловсруулсан хөтөлбөр зорилтынхоо хэрэгжилтийн явцыг дүгнэн цэгнэж, үйл ажиллагааныхаа үр дүнг ард түмнээрээ үнэлүүлэх хугацаа жилээр биш cap, өдрөөр тоологдох боллоо. Төрийнхээ бодлого, үйл ажиллагааг дэмжсэн өргөн олон түмнийхээ уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнгээр эдийн засаг, нийгмийн өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалтын бодит алхамууд хийгдэж байна. Төрийн байгууллагууд, төрийн албаны шинэ тогтолцоо зүгширч, ард түмнийхээ төлөө үйлчилдэг, үүргээ биелүүлж, хариуцлага хүлээдэг эрх зүйт төрийн механизм төлөвшиж байна. Ардчиллын үнэт зүйлс, зах зээлийн эдийн засгийн нийтлэгжишиг, хэм хэмжээ нийгмийн харилцаа, хүмүүсийн амьдрал, ажил үйлсэд хэвшин бэхжих үйл явц эргэлт буцалгүй өрнөж байна. Монгол Улс ардчиллыг сэргээн тогтоож, зах зээлийн нийгмийн харилцаанд амжилттай шилжсэн, хөгжиж буй орныхоо олон улсын статусыг баталгаажуулах чиглэлээр бодит алхам хийж чадлаа. Өнгөрсөн 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын Ү бага хурал”, энэ хурлын хүрээнд зохион байгуулагдсан Парламентчдын болон Иргэний нийгмийн чуулга уулзалтууд нь манай ардчиллын хөгжлийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч, дэмжиж байдгийн бодит илэрхийлэл, манай туршлага, ололт амжилтыг олон улсын хэмжээнд сурталчлах улс төр, ажил хэргийн томоохон арга хэмжээ байлаа. Дэлхийн хэмжээний энэ бага хурлыг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулсан нь тив дэлхий янз бүрийн улс үндэстний ардчилсан хөгжлийн ололтоос суралцах, тэдэнд өөрсдийгөө ойлгуулах, туршлага сургамжаа харилцан хуваалцах, ардчилсан ололтоо дэлхий нийтийн хэмжээнд баталгаажуулах, улсынхаа гадаад харилцааг өргөтгөх зэрэг олон талын чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцдон тэмдэглэж байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд хийж амжуулсан, хэрэгжүүлж эхэлсэн бүхнээ дүгнэн нягталж үзвэл Та бидний дэвшүүлсэн хөтөлбөр, ард түмэндээ амласан амлалтууд биелэгдэх бүрэн боломжтой байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Та бид орон нутагт тойрогтоо ажиллаж, хууль, төрийн бодлогыг сурталчилахын зэрэгцээ Засгийн газрын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw